Украины алдартай ТВ хоолны шоуны хөтлөгч Алла Ковальчук оросуудын төлөө шинэ жилийн хундагаа өргөж буй бичлэг интернетэд тавигдсанаас хойш украины олон нийтийн сүлжээний хэрэглэгчдийн амны бай болж байгаа аж.
Украины олон нийтийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр идэвхтэй цацагдаж байгаа уг бичлэг дээр хөтлөгч бүсгүй шинэ оноо эхлээд орос маягаар, дараа нь украины цагаар тэмдэглэх гэж буйгаа илэрхийлсэн байна. Түүний өгүүлснээр, энэ нь тэдний гэр бүлд олон жилийн турш мөрдөгдөж байгаа учраас зөрчихийг хүсээгүй гэжээ.
Түүнийг үг хэлж байх үед зочны ширээний ард сууж буй эр: “Бид бүгд ЗХУ-ын хүүхдүүд” гэж хэлж байна. Бичлэгийн арын фон дээр Оросын ерөнхийлөгч Владимир Путин үг хэлэх бөгөөд шөнө дунд болж Кремлийн цагны хонх цохих үед Ковальчук хундагаа өргөн: “Оросуудын төлөө!” хэмээн хэлэх нь сонсогдоно. Ингэж хэлээд украины сүлд дууг дуулсан нь олон нийтэд доромжлол мэт санагдсан бололтой. Харин телевизийн хөтлөгч бүсгүйн олон хамаатан саднууд Орос оронд амьдардаг бөгөөд тэдэндээ шинэ жилийн мэнд дэвшүүлэхгүй байх ямар ч учир шалтгаан байхгүй гэж хөтлөгч эмэгтэй уг бичлэгтээ тайлбар хийсэн аж.
Повний варіант відео ватниці Ковальчук
Д.Мөрөн
Сэтгэгдэл ( 0 )