Хятад улс Казахстанаар дамжуулан анхны ачааны галт тэргээ Лондон руу гаргалаа

2017 оны 01 сарын 05

Хятадын зүүн зүгийн Чжэцзян мужийн бөөний худалдааны нэртэй зах зээл болох Иу хотоос анхны ачааны галт тэргээ Казахстанаар дамжуулан Лондон руу илгээсэн байна. Энэ тухай Chinadaily-д мэдээлжээ.

Хятадаас Англи хүрэхийн тулд уг галт тэрэг 12 мянга гаруй км замыг туулан, 18 хоногийн турш явах аж. Замдаа Казахстанаас гадна Орос, Беларусь, Польш, Герман, Бельги, Францын нутгаар дайран өнгөрөх юм.

Их Британийн ерөнхий сайд асан Дэвид Кэмерон Хятадаас хөрөнгө оруулалт татах замыг нээж, Лондон хотыг оффшор юанын олон улсын худалдааны төв болгох санал тавьсан билээ.

Д.Мөрөн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top