АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп даваа гаригт өөрийн твиттертээ дотоод болон олон улсад барьж буй шинэ бодлогынхоо талаар бичсэн тухай Daily News мэдээлээ.
Тэрбээр “Чикаго хотын хүн амьны хэргийн өсөлтийн үзүүлэлт болон Хойд солонгосын цөмийн ректорыг эсэргүүцэж байна” хэмээн жиргэжээ.
Мөн “2017 оноо сайхан угтаарай, шинэ он гарч байна бид хамтдаа дахин агуу америк орныг бүтээх болно” хэмээн жиргэсэн байна.
Түүнчлэн Чикагогийн галт зэвсгийг зогсоохын тулд их зүйл хийх хэрэгтэй хэмээгээд Засгийн газарт Чикагогийн аллагын эсрэг тэмцэх ёстой гэж зөвлөжээ.
2016 онд Чикаго хотод Нью-Йорк болон Лос-Анжелисаас илүү их халдлага болсон ба таван ижил дүүрэгт халдлага гарсан байна. Энэ тухай Чикаго дахь Цагдаагийн газраас “Энэ бол алан хядлага байсан. Санамсаргүй гарсан биш эртнээс төлөвлөгдсөн хэрэг байсан хэмээн” мэдэгджээ.
Чикаго хотод 2016 онд 762 аллага гарч, 4.331 хүн буудуулсан байна.
Үүгээрээ Чикаго хот дэлхийд хүн амьны хэргээрээ бараг л дээд амжилт тогтоолоо. Хэрвээ Хотын дарга арга хэмжээ авч чадахгүй юм бол Холбооны мөрдөх товчооноос тусламж гуйх ёстой гэж Доналд Трамп жиргэжээ.
Мөн тэрбээр Чикаго хотын засаг захиргаанд ямар нэгэн дэмжлэг үзүүлээгүй бөгөөд энэ аюултай хотыг засах чадвартай хэмээн өөрийгөө магтсан байна.
Трамп есдүгээр сард болсон ерөнхийлөгчийн сонгуулийн анхны мэтгэлцээнийхээ үеэр “Африкийн Америкчууд, “Hispanics”-чууд яг тамд амьдарч байгаа мэт байдаг. Энэ нь маш аюултай” гэж хэлсэн байна. Мөн тэрбээр “Чикагод нэгдүгээр сараас хойш олон мянган буудалцаан болсон. Бид хаана байна вэ? Дайны хөлд нэрвэгдсэн улс уу? Бид яг юу хийгээд байгаан бэ?” хэмээн шүүмжилж байжээ.
Мөн Трамп өөрийн твиттэр хуудсаараа Хойд солонгосыг баллистик пуужин боловсруулахгүй байхыг шаардлаа.
Б.Энх-Уянга
Эх сурвалж: Daily News
Сэтгэгдэл ( 0 )