С.Эрдэнэ: Ардчилсан Ерөнхийлөгчийнхөө буухиаг таслахгүйн төлөө ажиллана

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 05

 АН-ын даргын сонгуульд өрсөлдөж буй Н.Алтанхуяг, Л.Гантөмөр, Д.Эрдэнэбат, С.Эрдэнэ, Ж.Батзандан нар өчигдөр Дундговь аймагт ажиллажээ. Уулзалтын үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ намынхаа гишүүдэд хандан үг хэлсэн байна. Тэрээр “Бид өнөөдрөөс эхлээд 2020 оны сонгуульд бэлдэх ёстой. УИХ дахь сөрөг хүчнийг толгойлж хариуцлага үүрч ажиллаж байгаа хүний хувьд хэлэхэд Ардчилсан намын бүлэг 2020 онд олуулаа биш олонхи болохын төлөө ажиллана. Ардчилсан Ерөнхийлөгчийнхөө буухиаг таслахгүйн төлөө бүх хүчээ дайчилж ажиллана. Гагцхүү энэ бүх зорилгоо биелүүлэхэд Ардчилсан намын нийт гишүүд дэмжигчдийнхээ оролцоо хувь нэмрийг хүсч байна. Энэ үйл хэрэгт гар бие оролцуулахыг хүсч байна. Зовлон жаргалаа хамтдаа үүрье. 

    Түүнээс гэнэт дэлбээлдэг цэцэг шиг нам ялангуут гарч ирж сайд дарга хийгээд ялагдангуут нь өвс хагдрах шиг алга болж гадаад руу гараад алга болдог үзэгдлийг таслан зогсоох ёстой. 
Үнэхээр өөрийгөө дарга, сайд болох чадвартай намын лидер гэж үзэж байгаа бол өнөөдөр хэн ч байсан намынхаа ачааг үүрэлцэх ёстой. Зовлонг нь хамтдаа туулах ёстой. Миний баримтлах зарчим бол энэ” гэжээ.

Т.Амараа 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bi(218.234.155.178) 2025 оны 03 сарын 13

erdene chi bitgii hudlaa shaa

1  |  0
Зочин(176.195.167.7) 2025 оны 03 сарын 13

Энэ хүнийг сонгож болохгүй шүү

1  |  0
будааа(202.126.89.171) 2025 оны 03 сарын 13

ардчиллын буянаар харааж зүхэж чадаж байгаа биз дээ. коммунизм чинь байсан бол одоо чамайг мөрдөөд эхэлсэн гэж мэд.манайхан ч өнгөрснөө амархан мартах юмаа.

1  |  0
2016(103.26.194.209) 2025 оны 03 сарын 13

ардчилал гэж 26 жил тархи угаасан. улсыг дампууртал хулгайлж дээрэмдлээ. одоо амиа хамгаалах гэж дарга , ёрөнхийлөгч гэсэн а/т -руу мацах санаатай. энэ дээрэмчидийг шалгаж я :-q ллахгүй бол монгол улс тогтохгүй шүү.... %-( :-q %-(

1  |  0
шаабар(182.160.35.120) 2025 оны 03 сарын 13

пээ ахиж ардчилсан гэх хүмүүсийг төрөөс хол байлга бузар хог чинь ахиад ардчилсан гэх юм яриад айлгаж цочоогоод

1  |  0
Top