Косовогийн экс-ерөнхий сайд баривчлагджээ

2017 оны 01 сарын 05

Косово улсын ерөнхий сайд асан Рамуш Харадинай Францад баривчлагдсан байна. Тэрээр Гааг дахь олон улсын шүүхээр хэлэлцэгдэж байсан билээ.

Түүнийг баривчлах захиалгыг Сербийн эрх баригчид өгсөн аж. 1998-1999 оны дайны үед Харадинай салан тусгаарлагчдын анги нэгтгэлүүдийг удирддаг байсан бөгөөд Серб улсад цэргийн гэмт хэрэгтнээр тооцогддог юм байна.

Рамуш Харадинай хуучнаар Югослав улсад аллага, гэсгээн тамлалт үйлдэн, цэргийн дүрэм журмыг зөрчсөн харгис хэрцгий үйлдлүүд гаргаж байсан хэмээн буруутгагдаж, Олон улсын эрүүгийн шүүхээр хоёр ч удаа орж байсан боловч түүний хэргийг хэрэгсэхгүй болгож байжээ. Хожим нь тэрээр Косовогийн ерөнхий сайд болж, уг албыг 2004-2005 онд хашиж байсан аж.

 

 

Д.Мөрөн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top