Орон гэргүй эрд 12 мянган долларын үнэтэй зоос шидээд өгчихжээ

2017 оны 01 сарын 05

Их Британийн Эксетер хотод орон гэргүй, гудамжинд гуйлга гуйгаад сууж байсан эрд нэгэн үл мэдэх хүн цуглуулганы зориулалттай 50 пенсийн зоос шидэж өгчихөөд явсан нь ойролцоогоор 10 мянган фунт буюу 12 мянга орчим доллараар үнэлэгдээд байна гэж  Metro-д мэдээлсэн байна. 

 

 

Өвөрмөц зоостой болсон гуйлгачин эр түүний үнэ ханшийг мэдэхээр цагдаад хандсан гэнэ. Хууль сахиулах байгууллагынхан орон гэргүй эр нэгэн өвөрмөц зоосны эзэн болсон тухай мэдээллийг интернетэд байршуулж өгчээ.

 

 

Уг цуглуулгын зоосыг 2016 оны дөрөвдүгээр сард хүүхдийн алдартай зохиолч эмэгтэй Беатрис Поттерын 150 насны ойд зориулан гаргасан юм байна.

 

 

Хэд хэдэн 50 пенсийн зоос бүхий цуглуулгын энэхүү иж бүрдэл анх гарах үедээ 55 фунт буюу 60 доллараар үнэлэгдэж байсан бөгөөд гарсныхаа дараах наймхан хоногийн дотор бүгд зарагдаж дуусаад дараа нь интернет дуудлага худалдаагаар зоос тус бүрийг нь хэдэн мянган фунтээр арилжаалж байсан аж.  

 

 

 

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ganaa(210.176.86.216) 2017 оны 01 сарын 05

:-h

0  |  0
Top