Трамп АНУ-ын тусгай албадын тоог бууруулна

2017 оны 01 сарын 06

АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трамп Тагнуулын Төв газар /ТТГ/-ын төв оффисын ажилтнуудын тоог бууруулж, харин дэлхий дахинд ажиллаж буй тэдний ажилтнуудын тоог нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж. Энэ талаар  The Wall Street Journal-д мэдээлжээ.

“Трампын багийнхны үзэж буйгаар, тагнуулын алба тэр чигээрээ улстөржсөн байна гэжээ. Тэд “турах” ёстой. Тэдний харилцан хамаарлыг нарийн тодорхойлж, ахин бүтцийн зохион байгуулалт хийх зорилготой байна” гэж эх сурвалжид өгүүлсэн байна.

Тагнуулын байгууллагуудтай холбоотой өөрчлөлтийн төлөвлөгөө боловсруулах ажил дээр Пентагоны тагнуулын албаны дарга асан Майкл Флинн ажиллаж байгаа бөгөөд тэрээр Трампын засаг захиргаанд үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн алба хашиж байна. Мөн шинэ ерөнхийлөгчийн зүгээс ТТГ-ын даргаар тавих хүсэлтэй байгаа бүгд найрамдахч Майк Помпео энэ ажлыг хамтран гүйцэтгэж байгаа аж.

Д.Мөрөн

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top