БНХАУ-ын Гуандун мужийн Хаймень хотод нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудыг эсэргүүцэн жагссан иргэдийг цагдаа нар хүч хэрэглэн тараажээ. Иргэд хотын агаарыг бохирдуулж буй гол эх үүсвэр болох нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудыг хаахыг шаардсан юм байна. Тус улсын эрх баригчид байгаль орчин хамгаалах талаар анхаардаггүй гэсэн шүүмжлэлд байнга өртдөг юм хэмээн энэ мэдээллийг цацсан ФП агентлагийн мэдээлэлд дурьдсан байв. Нүүрсэн цахилгаан станц нь БНХАУ-ын эрчим хүчний гол эх сурвалж хэвээрээ байгаа бөгөөд ихэнх мужийн цахилгаан станцууд элэгдэлд орж хуучирсан байдалтай байгаа юм.
Эрх баригчид сонгуулийн үеэр нийслэлийн ойролцоох хэд хэдэн цахилгаан станцыг хаасны үр дүнд агаарыг харьцангүй цэвэршүүлж чадсан юм. Гэвч олимп өндөрлөсний дараа буцааж ажиллуулах шийдвэр гаргаснаар агаарын бохирдол эргээд хуучин хэвдээ оржээ. Тиймээс иргэд жагсаал цуглаан хийх нь эрс нэмэгдсэн байна. Ийм жагсаал үр дүнд хүрэх нь ч бий бөгөөд өнгөрсөн наймдугаар сард болсон эсэргүүцлийн жагсаалын дараа Далянь хотын захиргаа полиэтилений үйлдвэрээ хаах шийдвэр гаргасан билээ.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 2 )
Хятадын цахилгааны станцын тухай мэдээлэл гаргасан хирнээ яагаад Улаанбаатар хотын ” ДЦС III ” ТӨХКомпанийн зургийг оруулсан юм бэ? Цаад санаа чинь юунд чиглэсэн бол .
zurag ni tegeed yagaad UB -iinh bgaa yum be? solil doo