Трамп Цагаан ордны удирдлагын бүрэлдэхүүнийг зарлажээ

2017 оны 01 сарын 06

АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордны удирдлагын шинэ бүрэлдэхүүнийг томилсон байна. Энэ сарын 20-ны өдөр тангаргаа өргөх шинэ ерөнхийлөгч Трампын засаг захиргааны шилжилтийн багийнхан энэ талаар мэдээлжээ.

Цагаан ордны Зөвлөлийн дотоод бодлого хариуцсан захирлаар Эндрю Бремберг ажиллах бол түүний орлогч буюу төсвийн бодлого хариуцагчаар эдийн засагч Пол Уинфри томилогдсон байна. Хууль зүй, аюулгүй байдлыг Жон Задрозни хариуцахаар болжээ.

АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч мөн хотын хөгжил, эрүүлийг хамгаалах, цагаачлалын бодлого, боловсрол гэх мэт бусад үйл ажиллагааны чиглэлүүдийг хариуцах удирдагчдыг томилсон байна. Зохион байгуулалтын төлөвлөгөө ёсоор дотоод бодлого хариуцсан Зөвлөл нь Трампын ахлах зөвлөх болох Стивен Миллерийн удирдлагад харьяалагдах аж.

Төрийн шинэ тэргүүн янз бүрийн салбарын олон мэргэжилтнүүдийг, ялангуяа Үндэсний зөвлөл дэх худалдаа болон ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийг хариуцах хүмүүсийг тохоон томилсон аж.   

Д.Мөрөн

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top