Төрөлхийн удамшлын эмгэгээс болоод нэг ч шүдгүй, үсгүй, хумс мөгөөрсгүй төрсөн Мелани Райдос өөрийн дүр төрхөөр дэлхийн загварын ертөнцөд цахиур хагалахаар бэлдэж буй тухай “OSTRNUM” сайт мэдээллээ.
Тэрбээр Коннектикутад төржээ. Түүний багшаар Холливуудын алдарт дуучин Майли Сайрус ажиллаж буй гэнэ.
Мелани өөрийн гоо сайхнаа өөрчилж болох ч шүдний суулгац хийлгэхгүй гэж мэдэгджээ.
Тэрбээр “Дэлхийн сайн санаат хүмүүс өвчин гэж хэнд ч ирдэг болохыг мэдрэх нь чухал юм. Тэд хэн нэгнийг элэглэн шоолох ч угтаа өвчин бол гарцаагүй хүнийг ямар нэгэн гажигтай болгодог учир шоолон хөхрөх бус сайн сэтгэлээр ханддаг болгохын төлөө өөртөө ямар нэгэн засал хийхээс татгалзаж байна” хэмээсэн юм. Мелани өөрийнхээ өвчнийг ялан дийлнэ гэдгээ амлажээ.
Эх сурвалж: OSTRNUM
Б.Энх-Уянга
Сэтгэгдэл ( 2 )
Генийн овчин гээч генетикийн овчин гэж байдаггуй юум