Туркийн Истанбул хотод 2016-2017 он шилжих шөнө клубт шинэ оны баяраа тэмдэглэж байсан хэсэг хүмүүс рүү террористууд халдсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Албаны хүмүүсийн мэдээлснээр Ортакёо дүүрэгт орших Истанбулын алдартай Reina шөнийн цэнгээний газарт Сантагийн хувцас өмссөн буутай алуурчин дайрсан байна. Халдлагад цагдаагийн офицер болон гадаад улсын иргэд өртсөн аж. Гал нээж эхлэх үед тус газар 600 орчим хүн байснаас 39 хүн амиа алдсаны 15 нь гадны иргэн байжээ. Мөн 69 хүн гэмтсэн аж.
Дотоод хэргийн сайд Сулеман Соилу хэлэхдээ “Терористийг олохоор үргэлжлүүлэн хичээж ажиллаж байна. Зэвсэгт хүчин аюулгүй байдал хангахаар ажиллагаа явуулж байгаа. Бид богино хугацаанд барих болно.” гэжээ.
Тус газар байсан хүмүүсийн яриагаар “Зарим хүмүүс нь ус руу үсэрч, нарийн хоолой руу орж зугтахыг завдан алуулсан. Энэ бүхэн маш аймшигтай байсан. Тэр үед өглөөний 01:30 минут болж байсан” гэв.
Reina клубт тус улсын алдартнууд байнга үйлчлүүлдэг байсан. Харин халдлага болох үед дуучид, жүжигчид, спортын алдартнууд байжээ. Халдлага болох үед клубт хөгжилдөж байсан хүмүүс ихэд айн, цочирдсон гэнэ.
Клубын гадна байрладаг хяналтын камерийн бичлэгийг Турк улсын сувгаар цацсан. Уг бичлэгт Сантагийн хувцас өмссөн буутай хүн харагдана. Тэрбээр Араб хэлээр ярьж байсан. Турк хүн биш юм. Гэмт хэрэгтнүүд таксинаас буун цагдаагийн ажилтан, нэгэн иргэнийг бууджээ. Ингээд клубт орон 20 орчим минут гал нээсэн аж. Тэд клубээс гараад зөрж өнгөрсөн машинууд руу гал нээсэн бичлэг үлдсэн байна..
Мөн амиа алдсан хүмүүс дунд өмнө нь халдлагад өртсөн ч амьд гарсан нэгэн иргэн байжээ. Энэ хэргийг хийсэн хэргээ Исламын бүлэглэл цахим хэлбэрээр хүлээсэн ба одоогоор 12 хүнийг сэжигтнээр баривчлаад байгаа юм. Уг халдлагийн золиос болон амиа алдсан ар гэрийхэнд гүн эмгэнэл илэрхийлжээ.
Нэмж хэлэхэд Турк улсад өнгөрсөн долдугаар сард онгоцны буудал дэлбэрч байсан билээ.
Б.Номин-Эрдэнэ
Сэтгэгдэл ( 0 )