Милош Земан: Лалуудыг нутагтаа ирүүлмээргүй байна

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 06

Европын холбооноос гишүүддээ тулгаж буй дүрвэгч нутагшуулах квот болон ирээдүйн талаар Чехийн Ерөнхийлөгч Милош Земан ярьж байна.

-Дүрвэгсдийн хямрал, Брексит гээд Европын холбоо амаргүй цаг үеийг өнгөрөөж байна. Холбооны ирээдүй цаашдаа яах бол?

-Би энэ асуултад еврейн эртний сургамжит үлгэрээр хариулья. Номч мэргэн гэж алдаршсан ламтныг нэгэн жаалхүү шалгая гэж шийджээ. Тэгээд бяцхан шувуухайг алгандаа нуугаад “Энэ шувуу амьд уу, үхсэн үү, хэлж хайрла” гэж ламтнаас хүсч гэнэ. Дотроо бол “Хэрвээ амьд гэж хариулбал би мэдэхдэхгүйгээр шувууг базаад алчихна, харин “үхсэн” гэж хариулбал би амьд гэдгийг нь харуулна” гэж бодож л дээ. Гэтэл ламтан “Энэ чамаас л шалтгаална” гэж хариулсан гэдэг. Яг энэ үлгэр шиг, холбооны ирээдүй Европын нийт иргэд болон улстөрчдөөс шалтгаална. Гэхдээ миний бодлоор одоогийн байгаа удирдагчид сайн ажиллахгүй байна. Стандарт шийдлүүд л гаргах юм. Гэтэл үүсээд байгаа нөхцөл байдлыг шийдэхэд энэ нь хангалтгүй.  

-Та “Европт ажиллаж амьдарч байгаа гадны цагаачдын ихэнхийг нь нутаг буцаах хэрэгтэй” гэж хэлж байсан. Гэтэл тэд чинь хэдэн зуун мянгаараа байгаа шүү дээ. Буцаах боломж байгаа юу?

-Тэд Европт ирж чадсан юм бол буцаж ч чадна гэсэн үг. Үүнээс гадна нэг зүйл байгаа нь залуу, хүч чадалтай эрчүүд ихэвчлэн Европт цагаачилж байгаа. Тэд ажилгүйдлийг ихэсгэж, Европын холбоог улам муухай харагдуулж байна.

-Ангела Меркелийн цагаачдын талаар баримталж байгаа бодлого Европын холбоог эрсдэлд оруулсан гэж та бодохгүй байна уу?

-Нэгдүгээрт, бид дүрвэгч хүлээж авах ямар ч бэлтгэлгүй байгаа гэдгийг би энд хэлэх ёстой. Хоёрдугаарт А.Меркелийн “Нээлттэй хаалганы” гэж нэрлээд байгаа бодлого нь алдаа. Гуравдугаарт, дүрвэгчдийг хүлээж авахын тулд эхлээд боломжоо тооцоолох ёстой. Гэтэл ингээгүй. Дөрөвдүгээрт, манайд Беларусь, ОХУ тэр ч байтугай Вьетнамаас цагаач орж ирэхэд би дургүйцэхгүй. Харин лалын шашинтнуудыг оруулж ирэхийг бол хүсэхгүй. Яагаад гэвэл соёлын маш том ялгаа бий.  

-Чехэд удахгүй Европын зөвлөл, УАЦЭ-д элсэх асуудлаар бүх нийтийн санал асуулга болно гэх юм. Энэ үнэн үү?

-Хуулийн төслийг нь парламентаар хэлэлцэж байна. Энэ хуульд “250 мянган хүний хүсэлт цуглуулж байж бүх нийтийн санал асуулга явуулна” гэсэн заалт орсон байгаа. Батлагдччихвал санал асуулга явагдах боломжтой. Гэхдээ би ийм хэмжээний хүсэлт цуглана гэхэд итгэхгүй байгаа. 

-Боллоо гэж бодоход та өөрөө ямар санал өгөх вэ?

-Эсрэг санал өгнө. “Таны хэлсэнтэй би санал нийлэхгүй байна, гэхдээ ярих эрхийн тань төлөө амиа өгөхөд ч бэлэн байна” гэсэн Вольтерын үг бий шүү дээ. Европын зөвлөл, УАЦЭ-д элсэх асуудлаар чехийн бүх ард иргэд үзэл бодлоо илэрхийлэх, саналаа өгөх боломжоор хангагдах эрхтэй. 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Жагаа(31.10.170.73) 2017 оны 01 сарын 08

УАЦЭ-д элсэх гэжээ. Жирийн иргэн энэ товчлолыг тэр бүр тайлж уншиж чадахгүй дээ, сэтгүүлч минь. Зарим тогтчихсон товчлолыг монгол болгох гээд хэрэггүй байх. НАТО-д элсэх гэвэл илүү хялбар ойлгогдоно. АСЕМ, АСЕАН гэдэгтэй л адил юм.

0  |  0

LAL BOL LAL (88.242.45.31) 2017 оны 01 сарын 08

LAL CONTUGEI

0  |  0
Зочин(202.5.196.74) 2017 оны 01 сарын 06

Ямар мундаг хүн бэ. Эх орныхоо төлөө гэсэн ийм л хүмүүс бидэнд амин чухал хэрэгтэй байна даа. Энэ хүний хэлсэн үг бүрээс нь эх орноо гэсэн үнэр үнэртэж байна

0  |  0
Зочин(202.9.40.249) 2017 оны 01 сарын 06

Чехийн ерөнхийлөгчийг дэмжиж байна. АНУ болон европын орнууд гадаадаас цагаач авч болно гэхдээ лалуудыг хэзээ ч авч болохгүй.

0  |  0
Top