АН 180 мянган гишүүнтэй ч одоогийн байдлаар 116800 гишүүн бүртгүүлжээ

2017 оны 01 сарын 07

Ардчилсан намын даргын сонгууль болохтой холбогдуулан намын гишүүдээ шинэчлэн бүртгэж байгаа билээ. Тус намын шинэчилсэн бүртгэл өнгөрсөн сарын 8-аас орон даяар эхэлсэн. Энэхүү шинэчилсэн бүртгэлд ардчилсан намын гишүүд болон тус намд элсэхээр хүсэлт гаргасан хүн бүр хамрагдах боломжтой юм.

Тэгвэл одоогийн байдлаар 116800 гишүүн шинэчилсэн бүртгэлд хамрагдаад байгаа аж. Энэ удаагийн сонгуульд урьдчилсан байдлаар 120-130 мянган гишүүн оролцох дүн гарчээ.

Намын гишүүдийн шинэчилсэн бүртгэл өнөөдөр буюу нэгдүгээр сарын 06-ны өдрийн 24:00 цагт хаагдах юм.

АН намын даргад өрсөлдөж байгаа Л.Гантөмөр, Н.Алтанхуяг, Д.Эрдэнэбат, С.Эрдэнэ, Ж.Батзандан нар шинэ жилийн өмнө зүүн аймгуудаар явж мөрийн хөтөлбөрөө танилцуулсаар байгаа юм.

Өнөөдөр Өвөрхангай аймагт ажиллаж байгаа юм. Намын даргын сонгуулийн сурталчилгаа нэгдүгээр сарын 28-нд хаагдаж, 29-нд Ардчилсан намын даргыг сонгох санал хураалт болно. Харин хоёрдугаар сарын 12-нд хуралдах VII Их хурлаар тус нам даргаа батламжлах учиртай.  

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zohin(103.229.121.114) 2025 оны 03 сарын 13

АН-н гишүүдийн тоо нэг талаар Эрхэмбаярын зүүдэндээ харсан, мөрөөдлийн, нөгөө талаар энэ онд болох ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр өнгөрсөн оны орон нутгийн ИТХ-н үеэр тус намаас явуулсан мөнгөөр санал өгөгчөө одоонооос бэлдэх гэсэн арга ядсан арга болсон байна гэсэн хар төрөөд байна шүү.

1  |  0
1206(150.129.141.87) 2025 оны 03 сарын 13

Энэ Эрхэмбаяр гишүүдийн тоон дээрээ орон андуураад байна даа. Бодит тоо бол 15-20 мянган гишүүн байгаа ш дээ. Учир нь нэг суманд АН гэж явдаг, гишүүний батлахтай 20-25 хүн байдаг. 330 сумыг 25-д үржүүлдээ, 8250 хүн. Аймгийн төв дээр 150-200 хүн байдаг, энэ 4200 хүн. Нийслэлийн дүүрэг бүрт 500 хүн гэвэл 4500-5000 хүн. Жинхэнэ гишүүд буюу ҮЗХ-гийн 250 хүн. Нийтдээ 17700 гишүүн л болоод байна даа. Яаж ч бодсон аль ч намд 100000 гишүүн хаанаас ч олохгүй ч дээ. 3-4 хоногийн өмнө л гэхэд 10000 АН-ын гишүүд шинэчлэсэн бүртгэлд хамргадлаа гэж байсан. Гэтэл 1-2 хоногийн дараа Эрхэмбаяр гуай 120 мянгад.

1  |  0
zochin.(103.212.116.16) 2025 оны 03 сарын 13

AN ner hundee shalbaagt unagachihaad odoo yundaa hudlaa gonshignood baicgaagaad baigaa yum.Bishgui l shivshigee delgelee.Ta nar ungursun shalbaagtaa hevtej baival taarna hudalch, luivarchinguud.

1  |  0
zochin(103.212.116.16) 2025 оны 03 сарын 13

Teneg.Estoi l hudlaa shouchinguud.Ta narig haraad setgel hudluh uchuuhen ch zuil alga daa.Neree shalbaagt unagaj ofoo ta nar ardchilal gej hoolooigoo bahardtal orilood ch nemer alga.Hudalch, hulgaich,luivarchin, togtvor suurshilgui, ev tunjingui, mungu harahaaraa nud ni ulaigaad uls ornoo cum culmugchid.Erdene gej neg zavaan yumni baij baigaag yag shoron zantai, televizeer yarihdaa hurtel zanalhiilsen, buduuleg, uls ornihoo hugjil tsecegleltiig yarihiin orond dandaa tanai nam , manai nam gej chavganc shig utgagui hudlaa gujirdsen zuil yaridag yag hulgaich zantai.Buuljis hurmeer uchnuun muuhai

1  |  0
и ргэн(150.129.142.211) 2025 оны 03 сарын 13

шал худлаа.хажуугаар унасан намынхаа нэр хүндийг өсгөх гээд ядчихынмаа

1  |  0
Үл итгэгч(202.126.91.172) 2025 оны 03 сарын 13

180000 нь үнэн юмуу.Баахан олон гишүүдтэй нам гэж харагдах гэж шоудсан юм биш үү

1  |  0
Ан-ын экс гишүүн(202.9.41.211) 2025 оны 03 сарын 13

Үлдсэн нь намынхаа гишүүнчлэлээс татгалзаж байгаа юм аа... С.Эрдэнэ болохоор улсын мөнгөөр бяцхан залилан хийж баяжсан этгээд, Гантөмөр гэхээр мүүнчин, Батзандан шоучин популист, Алтанхуяг Тавантолгойн нүүрсийг үнэгүйдүүлсэн гол гавьяатан, Дарваан Эрдэнэбат бол зүгээр гудамжны хулгайч ийм хүмүүсээс хэнийг нь гэж сонгох вэ дээ. Тэгснээс намаасаа гарсан нь хамаагүй дээр.

1  |  0
Top