Консулын газруудыг татан буулгана

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 09

 Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д оруулж ирээд байна.

Тус хуулийн төсөлд Индонези, Бразил дахь Монгол Улсын ЭСЯ-д, Японы Осака хот дахь Ерөнхий Консулын газрыг нэгтгэж, БНХАУ-ын Хайлаар дахь Консулын газрыг зардал хэмнэх шалтгаанаар татан буулгах саналтайгаар оруулж ирсэн юм.

Хуулийн төслийн өөрчлөлтийг МАН-ын бүлэг дэмжиж байгаа бол АН-ын бүлэг эсэргүүцэх саналтай байгаа аж. Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар энэ асуудлыг хоёр нам хэлэлцэж буй ажээ. Хоёр ч консулын газрыг нэгтгэх, татан буулгах санал гаргасан нь Ерөнхийлөгчийн эрх ашиг, бүрэн эрхэт халдсан үйлдэл гэж АН үзэж буй юм.

Японы Осака хот дахь Ерөнхий Консулын газрыг 2012 онд хоёр улсын найрамдалт харилцааны 40 жилийн ойн хүрээнд байгуулж байжээ.

Т.Амараа

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(122.201.24.184) 2025 оны 03 сарын 13

yapon huuli changatai uchraas her bargiin mongol hun yapon ruu ochdoggui.Tiim bolohoor tatan buulgah ni zow oo.Manai konsul baisan baigaagui yalga baihgui

1  |  0
зовноо(111.220.94.70) 2025 оны 03 сарын 13

Эба-гийн дотны анд тэд зайлуул амарч байг. татаж сэргээд яах нээ вээ. Ирээд утаанд зовнооооо

1  |  0
Top