“МАНАН-ын бус хүн Ерөнхийлөгч байх нь чухал”

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 09

 Энэ оны хамгийн онцлох, олны анхаарал татсан үйл явдалын нэг нь зургаадугаар сард болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль гэж үзэж буй юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль УИХ-аар хэлэлцэж буй энэ үед ерөнхийлөгч ямар хүн байх ёстойг улс төрчид байр сууриа илэрхийлсээр байна. Монголын уламжлалын нэгдсэн намын тэргүүлэгчид Ерөнхийлөгчийн сонгуулийн асуудлаар хэлэлцэж, байр сууриа нэгтгэсэн байна. Тус намын дарга Б.Батболдын тайлбараар МАНАН бүлэглэлд ордоггүй, системийн бус хүн сонгогдох ёстой гэж үзэж буй ажээ.

Тэрээр “Монгол Улсын ерөнхийлөгч системийн бус хүн байх ёстой. 2017 онд Монгол Улсад болох хамгийн чухал үйл явдал бол Ерөнхийлөгчийн сонгууль юм. Энэ сонгуулиар системийн бус хүнийг гаргах нь Монголчуудын өмнө тулгарч буй нэн чухал зорилт болно. Системийн бус хүн гэдэг нь МАНАН бүлэглэлд ордоггүй хүнийг хэлж байгаа хэрэг. МАНАН бүлэглэл улс орныг кастын систем рүү улам гүнзгий чирж оруулах учир үүнийг эсэргүүцэн ард түмэн системийн бус хүнийг МАНАН гийн тогтоосон дэглэмийг эвдэхэд, сонгууль нэртэй хуйвалдааныг таслан зогсоож эх орондоо эзэн ёсоор амьдрах боломжийг нээх чухал ач холбогдолтой учир онцолж буй хэрэг. МУНН ерөнхийлөгчийн сонгууль дуустал энэ л сэдвээр дагнан ажиллах шийдвэрийг МУНН тэргүүлэгчид гаргасан болно” гэжээ.

Т.Амараа 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.212.117.79) 2025 оны 03 сарын 13

МАНАН-гаас ерөнхийлөгч болохоор хүн алга даа.

1  |  0
З(27.123.214.116) 2025 оны 03 сарын 13

За даа хэрэггүй бас л талцахын нэмэр бүр нэг нам бвал сайн яхшиг цаашаа

1  |  0
Top