“Монгол хүний зарчмын саналын цаана заавал хувийн эрх ашиг нь нуугдаж байдаг” гэж Баабар нэгэнтээ хэлсэн нь Ц.Нямдоржид зориулсан байв.
Ц.Нямдоржийг мэргэшсэн парламентч, туршлагатай хуульч гэх мэтээр тодорхойлохын сацуу хуулиа засдаг, хятадын тагнуул, хөлсний байранд амьдардаг, хувийн хаусаа хоригдлуудаар бариулсан гэх мэтийн “гуншин” дагалддаг. Гэвч эдгээрийг бут цохиж “Шахааны бизнесийн загалмайлсан эцэг” гэх тодотгол Цэнд гэдэг овгийнх нь оронд дуудагддаг болох нь. Учир нь тэрээр анх Хууль зүйн сайд болсон үедээ хүүгийнхээ нэрээр Эрдэнэт үйлдвэрт шахаа хийж эхэлжээ.
С.Эрдэнэ гишүүний гарт орсон баримтаас үзвэл Нямдоржийн Анхбаяр гэгч залуу элдэв бараа материалын шахаагаар нийт 2,5 тэрбум төгрөгийг “Эрдэнэт”-ээс гаргуулсан байна. Ийнхүү эхэлсэн Ц.Нямдоржийн бизнес гарын үсэг зурах нэр нь өөрчлөгдсөн ч эзэд нь хэвээрээ өнөөг хүргэсэн гэх яриа ч бий.
Эндээс харахад Ц.Нямдоржийн 49 хувийг эсэргүүцсэн тэмцлийн цаана “шахаа” хийх эрх ашиг нь нуугдаж байжээ. Тэрхүү ашиг сонирхол нь зөрчигдөөд ирэхээр олон нийтийн санаа бодлыг үймүүлэн улстөрийн тоглолт хийж эхэлсэн ажээ. Баримттайгаар мэдэгдсэн нь л 2,5 тэрбум төгрөг, үүнээс цааш хичнээн төгрөгийг төрөөс завшсан нь удахгүй тодорхой болох биз ээ.
Д.Тамир

Сэтгэгдэл ( 6 )
Нямдоржыг 100000000% дэмжинэ. Ямар нэг асуудалтай бол хэзээч шударга ,үнэнийг хэнээс ч айхгүй зоригтой хэлж чадахгүй. Болдог бол Ерөнхийлөгч болгоёихмоор бна. Даанч М.Энхболд дэвших баых л даа.
muu luivarchin!
Eronhiilogchid ner dewshwel demjne
Nyamdorjiig erunhiilugch bolohoos mun ih aij bnaa ed nar
Хэлэх буруутгах аргаа олж ядсан арчаагүй мэдээ
ээ нүдний булай.энхийн цагаан тагтаа болоод дэвдэг шударга дүр эсгэгчийн үнэн төрх нь илрэв үү?