Афганистан улсын нийслэл Кабул хотод нэгдүгээр сарын 10-ны өдөр бөмбөг тэсэрчээ. Дэлбэрэлтийн үеэр 30 хүн амиа алдаж, 80 хүн хүнд гэмтсэн аж. уг дэлбэрэлт нь Кандахарт байрладаг хотын захиарчийн амрах байранд болжээ. Арваннэгэн хүн өртөж, 14 хүн гэмтсэн байна. Тэсрэх бөмбгийг машинд суурилуулан дэлбэлсэн талаар BBC агентлаг мэдээлэлжээ.
Амиа золиослогч Химьланд байрладаг тагнуулын албаны хүмүүс очиж амардаг байранд тэсрэх бөмбөг дэлбэлжээ. Үүний улмаар долоон хүн амиа алдсан аж. Кабул хотод болсон дэлбэрэлт ажил тарах цагаар болсон ба парламентийн ордны ажилтнууд ордноос гарч байх үетэй таарчээ.
Талибан хэлэхдээ “ Бид эртнээс төлөвлөж байсан. Тагнуулын албаны өндөр албан тушаалтнууд бидний бай байсан” гэжээ.
Цуврал энэхүү халдлагаар амиа алдсан хүмүүсийн ихэнхи нь энгийн иргэд байжээ. Ийнхүү халдлага хийсэн хүмүүсийг заавал олж, шийтгэлийг нь хүлээлгэнэ гэж Афганистаны ерөнхийлөгч Ашраф Гани мэдэгджээ.
Б.Номин-Эрдэнэ
Сэтгэгдэл ( 0 )