Дэлхийн II дайныг анхлан мэдээлсэн сэтгүүлч 105 насандаа таалал төгсчээ

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 12

1939 оны буюу дэлхийн II дайн эхэлж байгааг анх мэдээлсэн гэгддэг Их Британийн ахмад сэтгүүлч Клэйр Холлинворт 105 насандаа Хонгконгод нас баржээ. Тэрээр дайн, зэвсэгт мөргөлдөөний талаар голчлон бичдэг байсан бөгөөд түүнийг Вьетнам, Алжир, Ойрх Дорнод, Энэтхэг ба Пакистан, Хятадын соёлын хувьсгалын үеийн дайн тулаануудын амьд гэрч хэмээн ярьдаг юм. 

Клэйр Их Британийн томоохон хэвлэл "The Daily Telegraph" сонинд ажилд ороод долоо хонож байхдаа дэлхийн хоёрдугаар дайн эхэлж байгаа тухай анхлан мэдээлсэн бөгөөд олон хүн түүнийг тэрхүү мэдээллээр нь илүүтэй таньдаг ажээ.  Үүгээр ч зогсохгүй түүний дайны тухай нийтлэл маш олон хүний амийг аварсан гэдэг. 


Тэрбээр Хонгконгод сүүлийн 30 жил амьдарсан бөгөөд өнгөрөгч оны аравдугаар сард Хонгконгийн Гадаад сэтгүүлчдийн клубт 105 насныхаа ойг тэмдэглэж байв. 

Клэйрийн хувьд Хятадад ажилласан өрнөдийн анхны эмэгтэй сэтгүүлч гэгддэг. Түүчнлэн тэрбээр Их Британийн сэтгүүлзүйн бүх шагналыг хүртсэн бөгөөд Хатан хааны одонг ч гардаж байжээ. 

О.Анир 

Эх сурвалж: СGTN


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top