БНСУ-д ажилгүй иргэдийн тоо нэг саяд хүрчээ

2017 оны 01 сарын 13

БНСУ-ын ажилгүй иргэдийн тоо нэг сая давжээ. Энэ нь 2000 оноос хойш анх удаа их түвшинтэй байгаа аж. Нийт 15-29 насны залуучууд ихэнхи хэсгийг эзэлж байгаа талаар засгийн газраас мэдээллэсэн байна.

Нэгдүгээр сарын 11-ний өдөр Солонгос улсын статискийн газраас мэдээллэж буйгаар “Өнгөрсөн онд ажил хайгч ажилгүй иргэдийн тоо дунджаар нэг сая 12 мянга байсан. Энэ нь 36 мянгаар өссөн үзүүлэлт” гэжээ.

2016 оны байдлаар хөдөлмөрийн насны иргэдийн 3,7 хувь нь ажилгүй иргэдийн эгнээнд элсжээ. 2015 оны байдлаар ажил эрхлэх боломжтой залуу хүмүүсийн 9,8 хувь нь ажилгүй байсан.

Одоогийн байдлаар ажлын байр 299 мянгаар өсч ажил эрхлэгчдийн тоо 26,2 сая байна. Хөдөлмөр эрхлэлж буй хүмүүс 60,4 хувьтай байгаа талаар KBS суваг мэдээллэжээ. Тодруулбал, Үйлдвэрлэлийн салбарт 4 сая 480 мянган хүн ажиллаж байна. Өмнөх оныхтой харьцуулвал 5 хувиар буурсан үзүүлэлт юм.

Арванхоёдугаар сарын байдлаар ажилгүйдлийн төвшин жилийн эхэн үетэй харьцуулахад өөрчлөлт ороогүй 3,2 хувьтай байгаа аж.

Б.Номин-Эрдэнэ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top