А.Багдади: “Лалын улс” нийслэлээ алдахгүй

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 14

“Лалын улс” бүлэглэлийн толгойлогч Абу Бакр аль Багдади мэдэгдэл гаргажээ. Интернэтэд байршуулсан видео мэдэгдэлдээ тэрээр Мосул хотод өрнөж буй дайны явц болон төгсгөлийн талаар өөрийн бодлоо илэрхийлж, атест буюу шашингүйн үзэлтнүүдийн эсрэг эрслэн босохыг лалын шашинтнуудад хандан уриалсан байна. Атейстүүд гэдэг нь Мосулыг чөлөөлөхөөр тэмцэж буй Ирак, туркийн Засгийн газрын цэргүүд аж. Мөн Турк улсад халдлага зохион байгуулж, “үл итгэгчдийг цусан далайд умбуулах”-ыг үнэнч шүтэн бишрэгчиддээ захижээ.   

Мосул нь “Лалын улс” бүлэглэлийн харъяанд үлдсэн Иракийн сүүлийн том хот бөгөөд Турк, Иракийн цэргүүд чөлөөлөх ажиллагааг эхлүүлээд байгаа юм.

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ИРГЭН(202.179.23.41) 2017 оны 01 сарын 14

ӨӨРИЙ НЬ ЦУСАНД ХУТГАЖ ГЭР БҮЛИЙ НЬ ДҮҮЖИЛЖ БУСАД АЛАН ХЯДАГЧДАД САНАМЖ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ.

0  |  0
Top