Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны болон орчин үеийн дипломат алба үүсч хөгжсөний 105 жилийн ойд зориулсан “Тусгаар тогтгол ба гадаад бодлого” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол Улсын Гадаад харилцааны яам хамтран 2016 оны арванхоёрдугаар сарын 23-нд ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд зохион байгуулсан.
Эрдэм шинжилгээний бага хурлаар “Монгол Улсын тусгаар тогтнол ба ХХ зууны эхэн үеийн олон улс болон бүс нутгийн нөхцөл байдал” илтгэлийг МУИС-ийн багш, доктор Г.Төмөрчулуун, “Богд хаант Монгол Улсын дотоод улс төр, нийгэм, эдийн засгийн байдал” илтгэлийг доктор О.Батсайхан, “Богд хаант Монгол Улсаас тусгаар тогтнолоо бусад улсуудаар хүлээн зөвшөөрүүлэхээр авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа” илтгэлийг доктор Т.Төмөрхүлэг, “ХХI зууны эхэн үеийн Монгол Улсын орчин, нөхцөл байдал” илтгэлийг Стратеги судлалын хүрээлэнгийн захирал Д.Ганбат нар тус тус сонсгож хэлэлцүүлсэн юм.
Мөн Богд хаант Монгол Улс АНУ-тай харилцаа тогтоохоор ажиллаж байсан талаарх сонирхолтой илтгэлийг Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Р.Болд, Богд хаант Монгол Улсаас тусгаар тогтнолоо Япон, Азийн бусад орнуудаар хүлээн зөвшөөрүүлэхээр авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаар Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Батбаяр нар илтгэл сонсгосон.
Монгол Улсын тусгаар тогтгол ба гадаад бодлого” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал I хэсэг
Монгол Улсын тусгаар тогтгол ба гадаад бодлого” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал II хэсэг

Сэтгэгдэл ( 0 )