АН-ын даргын сонгуульд өрсөлдөж буй нэр дэвшигчид өчигдөр Хөвсгөл аймгийн Мөрөн хотод намын гишүүд дэмжигчидтэйгээ уулзлаа. Монгол орноо нар зөв тойрон мөрийн хөтөлбөрөө танилцуулж байгаа нэр дэвшигчид, Ардчилсан намын гишүүд дэмжигчидээ Хөвсгөл аймгийн театрынхан дуу хуураар угтан, амжилт хүссэн байна. Сурталчилгааны хугацаа дуусахад 13 хоног үлдэж байна. Хөвсгөл аймагт нийт 6300 гишүүн намынхаа сонгуульд оролцохоор бүртгүүлжээ.
Намынхаа сонгуульд идэвхтэй оролцож буй гишүүддээ нэр дэвшигчид баярласнаа илэрхийлж, намаа шинэчлэх асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлжээ.

Сэтгэгдэл ( 0 )