Дүрвэгчийг дэгээдэж унагасан зураглаачид ял оноожээ

2017 оны 01 сарын 16

Унгар, Серби улсын хил орчимд дүрвэгчийг дэгээдэж унагасан зураглаач бүсгүйд гурван жилийн тэнсэн харгалзах ял оноожээ. Шүүгчийн хэлснээр  Petra Laszlo-г  “Нийтийн эсрэг зохисгүй үйлдэл хийсэн” гэж буруутгасан аж.

Зураглаач бүсгүй 2015 оны есдүгээр сарын 8-ны өдөр дүрвэгчид цагдаагийн хамгаалалтыг сэтлэн, хил давах гэж буй талаар бичлэг хийж байжээ. Ингэхдээ хүүгээ тэврэн гүйж буй дүрвэгчийг дэгээдэж унаган, хоёр дүрвэгчийг өшиглөсний нэг нь охин байжээ.

 Түүний энэ балмад үйлдлийг харуулсан бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдаж хүмүүсийн дургүйцлийг ихээр хүргэсэн. Тиймээс ажлаасаа халагджээ. Харин зураглаач бусгүй “Давж заалдах болн гэж мэдэгдсэн аж.

Зураглаач бүсгүйд дэгээдүүлэн унасан эрэгтэйгээс түүний талаар асуухад “Мэдэхгүй юм даа. Гэхдээ миний бодлоор тэр дүрвэгсдэд дургүй байхаа” гэжээ.

 

Б.Номин-Эрдэнэ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top