Нэгэн жигшүүрт хэрэг Австрали улсад гарчээ. Төрсөн эх нь гурван хүүхдээ Австрали улсын Мэльбурнийн нуурт живүүлж, алснаа зөвшөөрсөн аж. Akon Guode гэх 37 настай эмэгтэй нь нэг настай Bol, дөрвөн настай ихэр болох Hanger, Madit нарыг 2015 онд Мельбурнийн баруун өмнөд хэсэгт хөнөөжээ. Мөн машинд бас зургаан настай Alual гэх хүүхэд зорчиж байсан аж.
Даваа гарагт Викторийн дээд шүүхээр түүнийг нэг хүн, хоёр хүүхдийн амийг санаатай хөнөөсөн хэргээр буруутгаж байна. Тэрбээр Австрали улсад 2008 онд Өмнөд Судан улсад орчуулагчийн тусламжтайгаар ирж байжээ.
Joseph Manyang гэх гурван хүүхдийн эцэг өнгөрсөн жил хэргийн талаар ярихыг нь сонсоод ухаан алдах шахсан талаараа хэлсэн. Тэрбээр хүүхдүүддээ хайртай эх хүн ийм зүйл хийхгүй гэж тайлбарласан боловч тэр цагдаагийн тайланд гол гэрчийн мэдүүлгээр Guode-ийг хүүхдүүдээ хөнөөснийг бичжээ.
Гэрчийн мэдүүлэгт,
- Онцгой байдлын бригад, хажуугаар зөрж байсан машинууд хүүхдүүдийн амийг аврах гэж оролдсон.
- Гэрч яаралтай онцгой байдлын газар луу залгасан. Гэвч тэд өнгөрсөн жил сонсож байсан зүйлээ тоглоом гэж бодсон.
- “Би түүнийг санаатай байгааг харсан” гэж Alexandra Colson-Ing хэлснийг The Age албан ёсоор мэдээллэсэн.
- Ойртоход тэр бүсгүйн “Тэд хөвж байна. Тэд усан дээр хөвж байна” гэж хэлэх нь сонсогдож байсан. Харин хүүхдүүд “Сэлж чадахгүй шүү дээ” гэж орилж байжээ.
Goude-ийн шүүх хурал нэгдүгээр сарын 31-ний өдөр болох юм. Тэр хүртэл хоригдож байгаа аж.
Б.Номин-Эрдэнэ
Сэтгэгдэл ( 1 )
yadaj zuv bicheechee