Шөнийн клубт халдлага болж, хүмүүс амь үрэгджээ

2017 оны 01 сарын 17

Мексикийн Плая-дель-Кармен хотод болсон BPM хөгжмийн фестиваль дээр энэхүү эмгэнэлт явдал тохиолдсон байна. Үл мэдэх этгээд Blue Parrot клуб руу нэвтрэн орж гал нээсэн аж.

Урьдчилсан мэдээллээр, уг халдлагын улмаас найман хүн амь үрэгдэж, 10 гаруй хүн шархдаж гэмтсэн байна. Алуурчид хоёр хүн байсан бөгөөд тэднийг цагдаа нар хайж байна хэмээн Guardian-д мэдээлжээ.  Энэ халдлагын талаар анх Шотландын Глазго-оос ирсэн Дижи Jackmaster мэдээлсэн байна.

 

 

Дараахан нь твиттерт хэд хэдэн бичлэг тавигдсан аж. Уг бичлэгүүд дээр айж сандралдан зугтаж буй хүмүүс дүрслэгдсэн бөгөөд “Тэр гар буутай байна!” хэмээн нэг хүн чангаар хашгирч байна.

 

 

Цагдаагийнхан халдлага эхэлснээс хойш 10 минутын дараа хэргийн газарт очсон тухай тэнд байсан нэгэн сэтгүүлч бүсгүй дурджээ.

 

 

Д.Мөрөн

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top