Христийн шашны номлогч эмэгтэй итгэгчийнхээ амь насыг хөнөөсөн хэрэг АНУ-ын Нью Йорк мужийн Нью Хартфорд хотод гарчээ. “Амьдралын үг” сүмийн номлогч Тиффани Ирвин тус сүмд явдаг байсан 19 настай Лукас Леонардын амийг өөр гурван этгээдтэй бүлэглэн хөнөөснөө хүлээсэн байна. Шүүхээс түүнд 12 жил хорих ял оноож, гурван хамтрагчийн хоёрт нь тав, нэгэнд нь найман жилийн ял оноосон байна.
Хэрэг 2015 оны аравдугаар сарын 11-нд гарсан бөгөөд цагдаагийнхан есөн хүнийг сэжиглэн шалгасан аж. Тэдний дунд хохирогчийн эцэг, эх, эцэг нэгтэй эгч нь багтаж байгаа аж. Цагдаа нар сайтар шалгасны эцэст эцэг эх нь хүүхдээ сүмд тушааж, цаадуул нь амь насыг нь хөнөөсөн болохыг тогтоожээ. Сүмийн ажилтнууд, Лукасыг 17 настай дүү Кристоферынх нь хамтаар сүмд 10 цагийн турш байлгаж, зодож занчсан аж. Үр дүнд нь Лукас амиа алдаж, дүү нь хүндээр гэмтжээ.
Гэмт этгээд шүүхэд залуусыг муу ёрын сүнснээс нь ангижруулахын тулд зодсон гэсэн мэдүүлэг өгч, түүнийг нь шүүх хөнгөрүүлэх шалтгаан болгож авч үзөсэн нь олон нийтийн дунд нэлээд маргаан үүсгээд байгаа юм байна.
Хэрэгт буруутгагдсан өөр таван хүнд мөн ял оноожээ.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 3 )
Elii balai uymnuud ene olon gaj svmvvdiig haawal taarna uyn muu yoriin svns ed nar harin uursduu l muu yorin humuhs bnda hvvhdvvdiig eldew gaj svmvdes hll bailga yag uswur nasand n humuujil n togtoj bhd svmd yawulad demii henheg 1 n bvvr svmde dontoo l ......
Тэр олон тэрбум хүнээс юу эс гарах вэ.
manaiu malnuud uuniig sain unsh teneguud ih bii