Охиноо амьдаар нь шатаасан эхэд цаазаар авах ял оноов

2017 оны 01 сарын 18

Пакистанд охиноо шатаасан эхийн шүүх хурал Даваа гарагт болж цаазаар авах ял оноожээ. Тэрбээр охиноо гэр бүлийн зөвшөөрөлгүй гэрлэх гэсэн тул амьдаар нь шатаан шийтэгэсэн аж.

Хэрэгтэн Парвен Биби өнгөрсөн зургадугаар сард “Гэр бүлээ шившигт оруулсан” гэж хөнөөсөн гэдгээ Лахор хотын шүүхэд хүлээн зөвшөөрчээ. Цагдаагийн хэлж буйгаар талийгаач 18 настай Зинат Рафик нь Хассан Ханий гэр бүлтэй хамт долоон хоног амьдарч, гэрлэсэн болохоор хөнөөсөн аж.

Рафикийг эхлээд ах Анес нь зодож, ээж нь биен дээр нь керосин асгаж шатаасан байна. Шүүх Анесийг бүх насаар нь хорих ял оноожээ. Уг хэрэг ядуусын Лахор дүүрэгт болсон. Гэвч хэн ч охины талаар гомдол мэдүүлээгүй юм. Харин Хассан Ханий гэр бүл охины цогцсыг шөнө хотын ойролцоо оршуулсан гэв.

Пакистан улсын эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл их байдаг. Хүний эрхийн бйгууллагын мэдээллэж буйгаар 2015 онд 1100 орчим “нэр төрийн аллага” бүртгэгдсэн байдаг аж.

Пакистаны парламент өнгөрсөн оны аравдугаар сард “нэр төрийн аллагын” эсрэг хууль баталж гаргасан. Харин ийм хэргүүд гарахад хохирогчийн гэр бүл гомдол мэдүүлдээгүй байсны улмаас хэрэгтэнг өршөөдөг байж. Одоо шинэ хууль хэрэгжиж эхэлснээр хохирогчийн гэр бүл өршөөсөн ч цаазаар авах, бүх насаар хорих ял оноодог болсон талаар The Guardian мэдээллэжээ.

Pakistani mother sentenced to death for burning daughter alive зурган илэрцүүд

Pakistani mother  to death for burning daughter alive зурган илэрцүүд

Pakistani mother  to death for burning daughter alive зурган илэрцүүд

Б.Номин-Эрдэнэ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top