Бухын тулаанд хориг тавьсанд иргэд эсэргүүцлээ

2017 оны 01 сарын 18

Энэтхэгийн Тамил Наду хотод хэдэн мянган хүн эсэргүүцэл үзүүлж байна. Энэ нь олон зууны турш алдартай байсан бухын тулааныг хориглосноос болжээ.

Мягмар гарагийн оройноос дөрвөн мянга орчим хүн Ченнай дахь Марина далайн эрэгт цугласан аж.

Жагсагчид уг спортыг улсынхаа таних тэмдэг гэжээ. Мөн бухын тулаан нь 2000 жилийн түүхтэй боловч орчин үед улам туршлагатай болсон гэв.

Гэвч Дээд шүүх амьтны эрхийг хамгаалах ёстой гэж үзэн 2014 онд зөвшилдөн, 2016 онд тус хориг дэмжигджээ.

Жагсагчид Тамилд үүнтэй төстэй эсэргүүцлийг лхагва гарагт зохион байгуулах болсноо BBC агентлаг мэдээллэлээ. Мөн бослогод нэгдэх хүмүүс бий эсэхийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр асууж байна.

Амьтны эрхийг хамгаалах газар хууль шүүхийн байгууллагатай ажил нь бүтэж, хуулиа батлуулсан. Харин Жалликаттуд байдал таагүй байна. Suriya-гийн мэдээллэж буйгаар “Иргэд тэдний шаардлагийг үгүйсгэж байна. Тэд бухыг харгис хэрцгий байдалд орууллаа гэж яридаг. Гэвч энэ талаар сайн мэдэхгүй шүү дээ. Харин ч ховор үүлдрийн үхэр устаж үгүй болоход тусалж байна” гэжээ.

Харин уг спортод олон зуун хүн оролцож, хүй татуулан гэмтддэг юм.

http://ichef-1.bbci.co.uk/news/800/cpsprodpb/128F8/production/_93642067_img-20170118-wa0068.jpg

Б.Номин-Эрдэнэ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top