Экс найз залуу руугаа хүчил цацжээ

2017 оны 01 сарын 20

Энэтхэг улсад сувилагч бүсгүй экс найз залуу руугаа хүчил цацсан хэрэг гарчээ. Түүнийг Энэтхэгийн Бангалор хотоос баривчилсан байна.

Цагдаагийн хэлснээр энэ нь түүний анхны хэрэг гэжээ.

Жилд 1000 хүчил Энэтхэгт халдлагийн хэрэгсэл болдог гэнэ. Ихэнхи тохиолдолд эрэгтэйчүүд хэрэглэж, эмэгтэйчүүд золиос болдог аж.

Цагдаагийн орлогч комиссар Анучэт BBC агетлагийн Хинди дэх төвд мэдээллэснээр “Бангалорын цагдаагийн хэлтэст энэ төрлийн гэмт хэрэг анх удаа бүртгэгдэж байна. Арванхоёр жилийн бүртгэлд эмэгтэй хүн эр хүн лүү хүчил цацсан хэрэг байгаагүй юм” гэжээ.

Хохирогчийн чих, хацар, нүүрний баруун тал нь хүчилд түлэгджээ. Харин нүд нь гэмтээгүй байна.

Лидия Ешпаул нь 32 настай, сувилагч мэргэжилтэй аж. Тэд гэрлэх гэж байж. Гэвч бүсгүйн гэр бүл өөр шашин шүтдэг учир тэд харилцаагаа дөрвөн жилийн өмнө зогсоосон. Бүсгүй Христ, залуу Хинди шашинтай байсан тараал хохирогч Пурушоттам хэлжээ.

Уг үйл явдал ажил тарах үед гудамжинд болжээ. Хүчил цацсаны дараа цагдаа нар Лидияг баривчилж, Пурушоттамыг ойр байсан эмнэлэг рүү хүргэсэн байна.

Бүсгүйг хүний аминд хүрэхийг завдсан гэж 14 хоног баривчлахыг шүүхээс тогтоожээ.

http://ichef.bbci.co.uk/news/695/cpsprodpb/11F52/production/_93645537_b6f051ce-c3a5-4d57-a7f8-94aad23cd290.jpg

Б.Номин-Эрдэнэ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top