Египетийн Ерөнхийлөгчид оноосон 20 жилийн ялыг хэвээр үлдээлээ

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 20

Египетийн Шүүх тус улсын түүхэн дэх хамгийн анхны ардчилсан Ерөнхийлөгч Мухамед Мурсигийн үйлдсэн хэргүүдийг хянан хэлэлцээд 2015 оны дөрөвдүгээр сард оноосон 20 жил шоронд хорих ялыг хэвээр үлдээжээ. Түүнтэй хамт ял шийтгэгдсэн, “Лалын ахан дүүс” бүлэглэлийн толгойлогчдод оноосон ялыг мөн хэвээр үлдээжээ. Энэ нь түүнийг 2012 онд Ерөнхийлөгчийн ордны өмнө жагсаал цуглаан хийж байсан иргэдийн өөдөөс хууль хүчнийхнийг турхирч, олон хүний аминд хүрсний төлөө оноосон ял юм.

М.Мурсиг үүнээс гадна 2016 оны тавдугаар сард Катарын тагнуул байсан хэрэгт буруутган 15 жилийн ял оноосон бөгөөд үүнээс сарын дараа нэрсийг нь алан хядагчдын жагсаалтад бүртгэсэн юм. Үүнээс өмнө 2015 онд түүнийг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэнийх нь төлөө бүх насаар нь хорих, шоронгоос нийтийг хамарсан орголт зохион байгуулахыг завдсан хэрэгт нь цаазаар авах ял ногдуулаад байжээ.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.9.91.98) 2017 оны 01 сарын 20

АНУ-ын бэлтгэсэн анхны ардчилсан Ерөнхийлөгч. Манай Элбэгдоржийг ч мөн Америкууд бэлтгэсэн. Украйны Порошенко, Гүржийн Саакшвили гээд АНУ-д бэлтгэгдсэн нөхдүүд...

0  |  0
Top