АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трамп, CNN телесувгийн хоорондын харилцаа нэг л эвлэж өгөхгүй байгаа билээ. Уг телесуваг Дональд Трампыг тангараг өргөх ёслол дээрээ хөнөөгдсөн тохиолдолд ерөнхийлөгчийн бүрэн эрх хэрхэн шилжих талаар эфирт нэвтрүүлэг гаргаж үзэгчдийг шоконд оруулсан байна.
Америкийн зарим интернет хэрэглэгчид энэхүү үйлдлийг ерөнхийлөгчийн амь насыг хөнөөхөд уриалсан өдөөн хатгалга гэж үзэж буй бололтой.
Нэвтрүүлэгч Брайан Тодд зөвхөн Трампын амь насыг төдийгүй дэд ерөнхийлөгч болон Конгрессийн бусад албан тушаалтнуудыг хөнөөж болзошгүй үзэгдлийг дүрсэлсэн байна.
АНУ-ын үндсэн хуулийн дагуу хэрэв ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгч хүчин төгөлдөр болохоос өмнө амь насаа хөнөөлгөсөн тохиолдолд тэднийг төлөөлөгчдийн танхимын дарга орлон, түүний дараа сенатын түр дарга орлон гүйцэтгэнэ гэж CNN өгүүлжээ.
АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолтой холбоотойгоор бол нөхцөл байдал бүр ч илүүтэй хүндрэх боломжтой аж. Нэгдүгээр сарын 20-ны үд дунд гэхэд, Барак Обамагийн сайдууд, түүн дотор Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нар бүгд бүрэн эрхээ өгсөн байх бөгөөд Трампын дэвшүүлсэн төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон АНУ-ын сенатаар батлагдаагүй үе таарах юм. Тиймээс 20-ны үд дунд гэхэд, төрийн департментын тэргүүний үүргийг Обамагийн засаг захиргааны төлөөлөгч, төрийн нарийн бичгийн даргын улстөрийн асуудал эрхэлсэн орлогч Том Шеннон гүйцэтгэх аж.
CNN-ийн энэхүү нэвтрүүлэг олон нийтийн сүлжээнд таатай уур амьсгал бүрдүүлэхгүй байсаар атал америкийн бас нэг телесуваг болох PBS Линкольны аллагын тухай баримтат киног үзүүлээд эхэлсэн байна.
Д.Мөрөн
Сэтгэгдэл ( 0 )