“В.Путины хүүхэлдэй” АНУ-ыг албан ёсоор захирч эхэллээ

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 21

Д.Трамп өнөөдөр Ерөнхийлөгчийн тангаргаа өргөж, албан ёсоор АНУ-ын төрийн жолоог атгалаа. Тэр ямар бодлого, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх тухай төсөөлөл ч нэгэнт бий болжээ. Д.Трампыг тангараг өргөх өдрийг хүртэл “В.Путины хүүхэлдэй” гэж нэрлэсээр ирсэн юм. Ерөнхийлөгчийн сонгуульд түүнтэй өрсөлдсөн Х.Клинтон түүнийг анх ингэж нэрлэсэн билээ. Харин Д.Трамп хариуд нь “Чи өөрөө хүүхэлдэй” гээд “Удирдлагын бүхий л төвшинд хуурч, мэхэлж байсан учраас В.Путин энэ эмэгтэйд дургүй байдаг. Харин би Ерөнхийлөгч болбол ОХУ-тай харилцаагаа сайжруулж чадна” гэсэн юм.

Д.Трамп зэвсэг эзэмшигчдийн эрхийг хамгаалахаа илэрхийлсэн юм. Зэвсэг эзэмших эрхийг илүү нарийн шалгуураар олгох ёстой гэдгийн эсрэг байр суурьтай гэсэн үг.

Д.Трамп хамгийн түрүүнд Роу Уэйдийн хэргийн талаарх шийдвэрийг Дээд шүүхээр хүчингүй болгуулна хэмээн амалсан. Роу Уэйдийн хэрэг нь 1973 онд Шүүхээс үр хөндөлтийг зөвшөөрсөн шийд гаргахад шийдвэрлэх нөлөө үзүүлсэн хэрэг юм байна. Д.Трамп үүгээрээ амьдралын төлөө байдаг гэдгээ харуулах гэнэ.

    Цагаачдын тухайд, өмнөд хилийн дагуу хана барих хэрэгтэй гэж одоо ч үзсээр байгаа. Харин Х.Клинтон цагаачдыг албадан буцаах нь гэр бүлийг хүчээр салгаж байгаа хүн чанаргүй хэрэг хэмээн үздэгээ илэрхийлж байсан юм.  

Сири, Алеппо, Мосул хотод өрнөж байгаа үйл явдлыг Д.Трамп анхаарлаасаа салгахгүй. Тэнд болж байгаа аймшгийн хариуцлагыг АНУ-ын өмнөх Ерөнхийлөгч хүлээх ёстой гэсэн байр суурийг Д.Трамп илэрхийлсэн бөгөөд “Б.Обама бидэнд “Лалын улс”-ыг өгсөн. Энэ бол бид одоо энд сууж байгаа шиг л үнэн” гэж тэрээр хэлсэн байна.  

 

Б.Цогт-Ирээдүй

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(122.201.24.56) 2017 оны 01 сарын 21

tsogy ireedui guai bitgii hudlaa bicheed uuriin teneg bodloo busdad tulgaad bai

0  |  0
m(103.229.121.230) 2017 оны 01 сарын 21

zov aldaagui bich gej bodoj bna

0  |  0
Top