Доналд Трампыг эсэргүүцсэн ”Эмэгтэйчүүдийн жагсаал” болж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 22

АНУ-ын Вашингтон хотноо яг одоо Доналд Трампыг эсэргүүцсэн "Эмэгтэйчүүдийн жагсаал" болж байгаа тухай "Вашингтон пост" сониноос мэдээлээ. 

Өнөөдөр АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Доналд Трамп Ерөнхийлөгчийн тангаргаа өргөх юм. 

Түүний тангараг өргөх ёслолд Холливуудын зарим одууд оролцохоос татгалзаж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр өнөөдөр тангарагаа өргөснөөр АНУ-ын албан ёсны Ерөнхийлөгч болох бөгөөд 44 дэх Ерөнхийлөгч Барак Обама үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх юм. 

Түүнийг эсэргүүцсэн эмэгтэйчүүдийн жагсаалд 500,000 хүн нэгдэх төлөвтэй байгаа гэнэ.

Эмэгтэйчүүд бусдын адил жагсаж, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй хэмээцгээж байна.  Үүнтэй адил жагсаал өнөөдөр Энэтхэг, Их Британи, Герман, Испани, Гүрж, Австрали зэрэг улсад болжээ.

Түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд ялсны дараахан ийм эсэргүүцлийн жагсаал болж байсан бөгөөд түүнийг эсэргүүцэх гол шалтгаан нь улс төрийн баримталж буй бодлого цаашид явуулах үйл ажиллагааны чиглэл аж. 

Б.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
TENEG ZYIL(66.181.189.238) 2017 оны 01 сарын 22

HEND CH HEREGGYI JAGSAALT ERCHUUD BAS ERH ZURCHIGDUUD DAIN BAILDAAND YAVUALD BAINA GEED JAGSAH HERETGTEI DENE DELHII DEER HUUHNUUD SHIG ERH DARHTAI DAVUU ERHTEI HUMUUS ALGA ODOO YAH GESIN BOL

0  |  0
Top