Оросууд АНУ-д цөмийн цохилт өгөх үү

2017 оны 01 сарын 23

Хакерууд The New York Times-ын Твиттер хаягийг эвдлэн нэвтэрч, Оросууд АНУ-д цөмийн цохилт өгөх талаар худал мэдээлэл байршуулсан байна.

“Шуурхай мэдээ: Владимир Путины мэдээллээс харахад, Орос улс АНУ-д цөмийн цохилт өгөх нь ээ” хэмээн New York Times Video хуудсанд ням гаригийн өглөө нийтлэгдсэн аж.

Удалгүй твиттер хаяг нь хакердуулсан талаар уг хэвлэлийн байгууллага мэдэгдээд, “Бидний зөвшөөрөлгүй нийтлэгдсэн хэд хэдэн жиргээг бид устгалаа. Одоо холбогдох шалгалтыг явуулж байна” гэжээ.

Тэдгээр хакерууд өмнө нь хатан хаан Элизабет болон дуучин Бритни Спирс нарыг нас барсан талаар худал мэдээлэл тарааж шуугиан тарьж байсан OurMine бүлгийн гишүүд байж болзошгүй талаар The Hill-д тэмдэглэсэн байна.

Д.Мөрөн

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top