БНХАУ-ын нийслэлд санхүүгийн нэгэн шинэ өвөрмөц байгууллагын нээлтийн ажиллагаа болсон байна. Энэ нь интернет-харилцааны хөрөнгө оруулалтын сан бөгөөд түүнд 100 тэрбум юань буюу 14,5 тэрбум долларын актив үүсгэсэн аж.
Нээлтийн арга хэмжээнд Хятадын Сангийн яам, интернет сүлжээнд хяналт тавьдаг төрийн байгууллагуудын төлөөллүүд оролцсон байна. Сангийн бүрэлдэхүүнд Хятадын Аж үйлдвэр-худалдааны банк, тэргүүлэгч гар утасны операторууд, тус орны хөрөнгө оруулалтын банкууд хамрагдаж байгаа аж.
Энэхүү сан нь Хятадын засгийн газрын дэмжлэгтэйгээр байгуулагдаж байгаа бөгөөд Хятад улсыг дэлхийн интернет-технологийн зах зээл дээр гол тоглогч болгох үүрэгтэй юм байна.
Д.Мөрөн
Сэтгэгдэл ( 0 )