Алеппо хотын дагуул 78 мянган хүн амтай Урам аль Кубра тосгон руу тусламжийн бараа хүргэж явсан НҮБ, Сирийн “Улаан хавирган сар” байгууллагын цуваа агаарын довтолгоонд өртсөн нь дэлхий нийтийн анхаарлыг татаж байсан цаг саяхан. Үүний улмаас Алеппо хотын баруун өмнөдөд байрлаж байсан Жебхат ан Нусра бүлэглэлийн дайчид Сирийн армийн эсрэг өргөн хүрээтэй байлдааны ажиллагааг эхлүүлсэн. Учир нь тэр өдөр Сирийн арми гал зогсоох хугацааг дуусгаж байгаагаа зарласан юм байна. Гэхдээ АНУ-ын Төрийн департмент тэрхүү онгоцуудыг ОХУ-ынх байж магадгүй гэсэн утгатай мэдэгдэл хийгээд байлаа. Энэн нь “Сирийн хямрал мөд дуусна” гэж найдан хүлээгсдийн урмыг хугалсан хэрэг болсон. Тэгвэл АНУ-ын зүгээс “Хүмүүнлэгийн цуваа руу дайрсан онгоц АНУ-ын юм уу, эвслийн цэргийнх биш гэдгийг би баттай хэлж чадна. ОХУ, Сирийн засгийн газрынх байсан эсэхийг бол харин мэдэхгүй. Ямартай ч энэ бүх хэрэг явдлын дараа АНУ Сирийн асуудлаар ОХУ-тай хэрхэн хамтрах вэ гэдгээ дахин харж үзэх болно” гэж мэдэгдсэн юм.
АНУ өмнө нь Ирак, Ливид иймэрхүү “зохиомол” халдлагуудыг зохион байгуулж улс төрийн ашиг хонжоо гаргадаг байсан гэсэн сэжиг өмнө нь олонтаа гардаг байсан. Энэ удаа ч гэсэн сурсан аргаа хэрэглэж байх магадлал тун өндөр юм. Учир нь, 12-ноос хэрэгжиж байсан энхийн гэрээг тэд эхлэн зөрчсөн. Улмаар эдгээр халдлагыг ОХУ-ын авсан хариу арга хэмжээ болгож харагдуулах сонирхол тээж байж болохыг дээрх мэдэгдэл нотолсон.
Тэгвэл АНУ болон Оросын талууд эдгээр үл ойлголцлоо зогсоох оролдлогоо эхлүүлээд байна. Алан хядагч бүлэглэлийн тухай олж авсан мэдээллээ харилцан солилцохыг зөвшөөрч, гал зогсоох хугацаах сунгах боломжийн талаар ч ярьж, байдал нааштай болж иржээ.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 2 )
Жинхэнэ АНУ технологи шүү дээ, Монгол технодлоги худлаа ярих хулгай хийх, тэр өршөөлөөр суллаж Сенгапурт томилолтоор явуулсан хэдэн хулгайчаа буцааж авч ирээч ээ, Элбэгдорж гуай, улс орны нэр хүнд унаж гүйцлээ, та Давост, таны хэдэн томилолтын нөхөд Сенгапурт нэг л болохгүй байна.
Америкчуудын ундсэн арга шуудээ. Тэд л хуний еерийнх гэж ялгахгуй ийм алаан хядаан хийдгийг хангалттай узлээ. Манайд Элбэжорж мэтийн чурдакууд СЭМ авга аа ухэн Хатан хамгаалах гэж чарлалдаж байдаг.