Япон, Хирошима: Энэ сарын 22-ний өдөр 16 настай охиныг барьцаалсан залууг баривчилжээ. Сэжигтэн 31 настай аж. Уг үйл явдал Хирошима хотын Хацукаичи худалдааны цогцолборт болсон талаар тус хотын цагдаа хэллээ.
Сэжигтэн Коичи Танизава нь тус худалдааны төвийн гуравдугаар давхарт номын хэсэгт 17 цагийн орчимд арван см урт хутгатай охины ард зогссон талаар Фүжи суваг мэдээллэжээ. Мөн тэрбээр гэрчийг цагдаа руу ярихыг шаардаж байжээ.
20 минутын дараа цагдаа нар Танизаваг баривчилжээ. Тэр охинд гэмтэл учруулаагүй байж. Тус хотын цагдаа “тэр хоёр бие биенээ мэддэггүй гэж барьцаалагдсан охин хэлсэн” гэв.
Б.Номин-Эрдэнэ
Сэтгэгдэл ( 0 )