Оросын Ту-22 бөмбөгдөгчид Сири дэх террористуудад цохилт өгч буй нь /бичлэг/

2017 оны 01 сарын 25

ОХУ-ын Агаарын цэргийн нисэх хүчин Сири дэх “Исламын улс” бүлэглэлийн террористуудад шинэ цохилт өгсөн байна. Энэ талаар тус улсын Батлан хамгаалах яамнаас мэдээлэл хийжээ.

Ту-22 бөмбөгдөгч онгоцууд Оросын нутаг дэвсгэрээс нисэн, Дейр-эз-Зор дахь террористуудын байршлуудад цохилт өгсөн аж. Энэхүү ажиллагаанд цэргийн зургаан онгоц оролцсон байна.

Агаарын цохилтын видео бичлэгийг ТК “Звезда”-д нийтэлсэн нь ихээхэн хандалт авчээ.

Бөмбөгдөгч онгоцууд Оросын газар нутаг дээрээс хөөрөн, замдаа Иран, Иракийг дайран өнгөрч, Дейр-эз-Зор суурингийн дэргэдэх террористуудын байршилд цохилт өгсөн байна. Энэ цохилтод террористуудын командын цамхаг, зэвсгийн агуулахууд өртжээ.

Өмнөө тавьсан зорилгоо биелүүлсэн ОХУ-ын Агаарын цэргийн нисэх хүчний онгоцууд Орос дахь нисэх бааз руугаа буцсан байна. 

 

 

Д.Мөрөн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top