Япон улс ойрын таван жилд багтаан Мьянмар улсад 800 тэрбум иений хөрөнгө оруулалт хийхээр болжээ. Ерөнхий сайд Шинзо Абэ Токио хотноо энэ талаар мэдэгджээ. Мьянмарт дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр бий болгох, аж үйлдвэрийг дэмжих зэрэг есөн чиглэлээр зарцуулах юм байна.
Үүнээс гадна 100 сая доллартай тэнцэх хэмжээний зээл олгохоор тохиролцжээ. Энэхүү мөнгийг тус улсад хоёр усан цахилгаан станц барихад зарцуулах юм байна.
Японоос их хэмжээний зээл, хөрөнгө оруулалт хүсч буй Монгол, Мьянмар зэрэг улсаас Японы эрх баригчид эхний ээлжинд Мьянмарыг сонгосон нь ийнхүү тодорхой болов.
Тус улсын Ерөнхий сайд, Нобелийн Энхтайвны шагналтан Ан Сан Су Чи арав гаруй жил хугацаагаар гэрийн хорионд байсны эцэст намаа төрийн эрх мэдэлд хүргэж чадсан. Гэсэн ч улс орондоо энхтайван авчирч чадахгүй байгаа гэдгийг АНУ болон олон улсын хүний эрхийн байгууллагууд хурцаар шүүмжилж байна. Лалын шашинт рохинжа нарын эсрэг болж буй аллага, хүчирхийлэл хэрээс хэтэрч буй талаар дэлхийн хэвлэлүүд онцлох болсон. Харамсалтай нь энэ бүхнийг зогсоох үүрэгтэй цагдаа хүчнийхэн өөрсдөө уг хууль бус үйлдэлд оролцдог явдал Мьянмар улсын нэр хүндийг олон улсын тавцанд унагаж байгаа юм.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 13 )
Zuv zuv turiin tolgoid luivarchad hulgaich nar baigaa cagt yu ch ugsun hulgailaad gadagshaa zuuguud uursdiin dansandaa hiichdeg yum chini
Цэдэнбал даргын үед сонгол улс хөгжиж байсан юм сан.Жирийн нэг Өвөрмонгол залуу галт тэргэнд сууж явахдаа танай монгол улс хөгжихгүй ээ бүдүүн дарга нар нь бүгд мөнгө иднэ гэж хэлээд манай бэрийн нүүрийг улайлгасан гэсэн ийм байхад гадаадын улс орнуудын төрийн тэргүүнүүд дүгнэл хийх нь тодорхой шүү дээ.Хэлэх үг алга доо
Зөв шийджээ. Төр нь хулгайчдаар дүүрсэн улс оронд хэн туслах вэ дэ.
Temtsej chaddag udirdagchtai orond ugulgui yaahav. Manaid uguh yum bol hulgaich darga narn huvaagad avna gej meddeg bolson sh de
Дэлхий дээр монгол шиг тэнэг арчаагүй унхиагүй урваач шарваач шуналтай идэх цадах нь ханадаггүй мэдлэг боловсрол хомс угийн дорд гаралтай эргүү удирдагч 76 тай улсад хэн итгэж тусламж үзүүлэх вэдээ зв ш дээ. Япон ухаантай мэдрэмжтэй юм бн
ӨМНӨХ ЗЭЭЛИЙГ ХЭНД ГАДААДААС АВЧ ӨГСӨНИЙГ МЭДЭХ ХҮМҮҮСИЙ ЗУРАГ ӨДӨР БОЛГОН Л ИНТЕРНЕТЭЭР ГАРАХ ЮМ БҮГД Л САНДАЛ СУУДЛЫН ТӨЛӨӨ Л УРАЛДАЦГААЖ БАЙНА ИЙМ ХӨГИЙН ТӨРИЙН ТҮШЭЭД БАЙХАД МОНГОЛ УЛС ХӨГЖИХГҮЙ НЬ ОЙЛГОМЖТОЙ ХУЛГАЙЧУУДАД ТӨР НЬ ТУСАЛЧИХААД ХӨРӨНГӨӨ ӨГСНИЙ ДАРАА ХУЛГАЙД ЮМАА АЛДЧИХЛАА ГЭЖ ОРЛИЖ БАЙГААТАЙ АДИЛ БНА
МОНГОЛЧУУДЫН ТӨР НЬ ӨРӨНДӨӨ БАРИГДААД ГАДААД ОРНУУДААС ЗЭЭЛ ГУЙНА ӨГӨХГҮЙ ӨӨР УЛСД ӨГӨХЛӨӨР ӨӨР УЛСАД ӨГЛӨӨ ГЭХ БОЛЖ БАЙНА УУ ӨӨРСДӨӨ ДОТООДДОО ЗЭЭЛ ХЭН ХЭНД ӨГСӨН ЮМ АВСАН ХҮМҮҮС НЬ БУЦААН ТӨЛӨЛТИЙГ ЦАГ ХУГАЦААНД НЬ ХИЙЛГЭХ ГЭЭД ТӨРӨӨС ДОТООДДОО ЦЭГЦЛЭХ АЖИЛ МАШ ИХ БАЙХАД ХУВЬ ХҮНИЙ ТАВИСАН ӨРИЙГ ТӨЛӨХ ГЭЭД Л ГҮЙГЭЭД БАЙХ УУ ИНЭЭДТЭЙ ЮМ ЗЭЭЛЭЭ ТӨЛЖ ЧАДАХГҮЙ ХҮМҮҮСИЙН ХӨРӨНГИЙГ НЬ ХУРААГААД ХАРИУЦЛАГЫГ НЬ ХҮЛЭЭЛГЭЭЧ ЯАЦАН ТӨРИЙН ТҮШЭЭД ВЭ ӨӨРСДӨӨ ХОЛБОГДОЛТОЙ БОЛООД ХӨДЛӨХГҮЙ БАЙГАА ЮМ УУ?
Зөв.
Манай улсын төр засгийн бодлого залгамж чанаргүй, тухайн үед засгийн эрх авсан намын эрхмүүд улс орныхоо хөгжлийн хэтийн төлвийг бодохгүй, гагцхүү сонгуульт хугацаандаа халаасаа зузаатгах гэсэн бүлэглэлүүдийн явцуу эрх ашиг үйлчилж байдаг учир японы эрх баригчид ийнхүү хандах болжээ гэж дүгнэхээс өөр арга алга даа.
дэлхий даяараа манай тэнэг удирдлагуудаас зай барьж байна даа