АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Доналд Трамп ажлаа хүлээж аваад ердөө л дөрөв хонож байна.
Тэрбээр 100 хоногт хийх ажлын төлөвлөгөөгөө яаравчлахаар шийдсэн бололтой.
Учир нь Доналд Трамп өчигдөр өөрийн твиттэр хуудаснаа “Маргааш Үндэсний аюулгүй байдлын асуудалд маш чухал өдөр болно. Бид хана босгохоос гадна өөр бусад асуудлуудыг шийднэ!” хэмээн жиргэжээ.
Түүнийг Ерөнхийлөгчөөр сонгогдсон мөчөөс эхлээд шинжээчид Цагаан ордонд хөл тавиад ямар бодлого барьж ажиллах талаар нь олон таамаг дэвшүүлсээр байсан.
Өнгөрөгч оны 11 дүгээр сарын сүүлээр тэрбээр “Эхний 100 хоногт хийж хэрэгжүүлэх ажил, төлөвлөгөөгөө”-гөө танилцуулсан юм. Төлөвлөгөөнд цагаачдын асуудал нэлээд дээгүүр байр суурь эзэлсэн төдийгүй хатуу бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байсан.
Ийнхүү Доналд Трампын Мексикийн хилийн дагуу хана босгох мөрөөдөл нь биелэлээ олох бололтой.
Түүнийхээр мексикчүүд АНУ руу маш бага татварын болзолтойгоор бараа таваар нийлүүлдэг, чөлөөтэй нэвтэрдэг хэрнээ америкчууд Мексик рүү нэвтрэхийн тулд өндөр татвар, хураамж төлөх шаардлагатай тулгардаг.
АНУ-д энэ бүхэн нь ямар ч ашиггүй.
Яагаад мексикүүд АНУ-д татвар төлж болохгүй гэж хэмээн олонтаа ярьсан. Тиймээс АНУ, Мексикийн хил дагуу Цагаан хэрэм мэт өндөр хана барьж, зардлыг нь мексикчүүдээс гаргуулан, нэвтрэх хураамж авдаг болгохоо мэдэгдсэн. Гэхдээ энэ бүхнийг хийхэд их хэмжээний хөрөнгө мөнгө хэрэгтэй, хөрөнгийн эх үүсвэр нь тодорхойгүй байгаа зэрэг нь уг ажлыг хойшлуулж болзошгүй байна.
Ойролцоогоор 3,200 км урт ханан хэрмийг Мексикийн хил дагуу босгох төлөвлөгөөгөө Трамп удаан хугацаанд ярьж байгаа.
Энэ ханыг босгоход 25 тэрбум ам.долларын зардал гарна гэсэн тооцоо байгаа ба үүнийгээ Мексикийн засгийн газраар төлүүлэх тухай ч ярьж байсан.
Харамсалтай нь Мексикийн зүгээс хана босгох зардлыг дуртайяа хүлээн авч, өөрсдийн зүгээс гаргахгүй нь лавтай. Үүнийгээ ч Мексикийн Ерөнхийлөгч Энрике Пенья Ньето “Мексик ямар ч төлбөр төлөхгүй” хэмээн есдүгээр сард мэдэгдсэн юм.
АНУ-д бичиг баримтгүй 11 сая орчим цагаач иргэд оршин сууж буй тооцоо бий.
Гэхдээ энэ их хүнийг нэгэн зэрэг улсаасаа гаргаснаар АНУ-ын эдийн засаг хүндэрч, огцом хямралд хүргэх төлөвтэй тул зөвхөн гэмт хэрэгт холбогдсон цагаачдыг гаргахаар шийджээ.
Түүний эдгээр шийвэр нь Конгрессийн зөвлөлөөр орсноор эцэслэн баталгаажих юм. Гэхдээ Сенат болон Доод танхимын аль алинд Трампын нэр дэвшсэн нам болох БНН-ынхан илүүрхэн ялалт байгуулсан учраас харьцангуй хориг, эсэргүүцэл бага байх төлөв харагдаж байна.
Б.Энх-Уянга
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 3 )
uuriiguu avarhah uu?,humii umnuus uheh uu??
mekcik tiim aimshgiin avilgalch xar tamxichin gemt xergiin uur bolson oron um chin dee, xen durtai bx um, erunxiilugch ni uurlaad bx um bxgui avilgal , gemt xereg , xar tamxia l xyanaxaa bodoxgui yu da, chadax ch ugui biz de, uursduu aytiaxan bsn bol xen yu ged l xerem barix gej bxv de
Энэ сэтгуулчид юу заадаг юм болоо багш нар нь, егуулбэр дунд том усгээр бичсэн хэд хэдэн уг явж байх юм ингэж тодорхойл гэж заадаг юм байх даа. ФБ-д ухаантай болж харагдаж байгаа биш та нар олонд мэдээлэл, соёл тугээж байгаа гэдгээ санаж баймаар юм. Мань мэт дуусч гэхэд та нар сэтгуулчид биддээ бидда?