Жил бүр дэлхийн 200 гаруй орны ардчиллын түвшинг үнэлж гаргадаг Economist Intelligence Unit байгууллага “Democracy Index” тайлангийн 2016 оны үр дүнг өчигдөр буюу Лхагва гарагт олон нийтэд танилцууллаа.
Тус байгууллага нь 1946 оноос хойш энэ төрлийн судалгааг хийж байгаа бөгөөд 70 жилийн туршлагатай судалгааны байгууллага юм.
Энэхүү жагсаалтыг гаргахдаа тухайн улсын ард иргэдийн улс төрийн оролцоо болон улс төрийн соёл зэрэг хүчин зүйлс хамгийн гол үзүүлэлт нь болдог байна.
Тэгвэл эрх чөлөөний орон гэгддэг АНУ "бүрэн" ардчилалтай орнуудын ангиллаас нэг эрэмбэ буурч "сул" ардчилалтай орнуудын ангилалд орсон нь олон нийтийн анхаарлыг татаад буй. Үүний шалтгааныг Засгийн газартаа итгэл алдарсантай холбоотой гэж тайлбарлажээ.
“Бүрэн ардчилалтай” орнуудын ангилалд Швед, Шинэ Зеланд, Норвеги, Исланд, Канад, Дани зэрэг орнууд багтдаг бол “сул ардчилалтай” орнуудадПольш, Итали Монгол, Өмнөд Солонгос зэрэг орнууд багтдаг.
Ирэх жилийн “Democracy Index” тайланд АНУ дахин "бүрэн" ардчилалтай орнуудын ангилалд орох эсэх нь тус улсын 45 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдоод удаагүй байгаа Д.Трампаас ихээхэн шалтгаалах биз ээ.
Эх сурвалж eiu.com
Б.Алтжин
Сэтгэгдэл ( 1 )
МУ бол дүр эсгэсэн ардчлагчдын хошигруулалтад үгүйрч буй .УТаанд хордон хүн амын тал хувь амь тавьж буй улсыг АРД-члсан улс гэх үү.