Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан тохиолдолд Крымыг Оросын хэсэг гэж хүлээн зөвшөөрөхөөр Францын “Үндэсний фронт” намын намын дарга бөгөөд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Марин Ле Пен амласан тухай Оросын "Известия" сонин мэдээлэв.
"Ард түмэн нь Оростой нэгдэхийг зөвшөөрснөө харуулсан бүх нийтийн санал асуулгын дараа би мөн л Крымыг Оросын нэг хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрөх болно” гэж Ле Пен сонинд өгсөн ярилцлагадаа хэлжээ. Түүний үзэж буйгаар Крым Украинд харьяалагдаж байсан нь “Зөвлөлтийн үеийн захиргааны асуудал бөгөөд хойг хэзээ ч Украиных байгаагүй” гэжээ. Хойгийн ард түмний хүсэл эрмэлзлэлээ илэрхийлсэн бүх нийтийн санал асуулгын дүнг олон улсын хамтын нийгэмлэг ба НҮБ хүлээн аваагүйд харамсаж буйгаа улстөрч хэлжээ. Тэрбээр Франц-Оросын харилцааг хэвийн болгон сэргээж Франц нь АНУ ба НАТО-гоос хамааралгүйг харуулна гэлээ. Шударга бус, үр дүнгүй хориг арга хэмжээг цуцлах замаар үүнийг хийх болно хэмээн тэр хэлжээ.
Франчуудын санал асуулгаар, Ле Пен нь сонгуулийн кампанийн тэргүүлэгч нарын нэг ажээ. Сонгуульд амжилт гаргах магадлалтай Марин Ле Пен гэж хэн бэ?
Марин Ле Пен гэж хэн бэ
Францын Үндэсний Фронт намын тэргүүн, Европын парламентын гишүүн
Марин Ле Пен 1968 оны наймдугаар сарын 5-нд О-де-Сен засаг захиргааны нэгж Парисын дагуул хот Нёйи-сюр-Сенд нэртэй улстөрч Жан-Мари Ле Пены гэрбүлд төржээ. Парисын II Пантеон-Асса их сургуулийг 1991 онд дүүргээд тэндээ дараагийн жилд нь Эрүүгийн эрх зүйн магистр хамгаалжээ. 1992-1998 онуудад өмгөөлөгчөөр ажиллав. Эцэг нь 1972 онд байгуулсан Үндэсний фронт намд 1986 онд элсчээ. Намйн хуульчаас эхлээд дарга нь болтол карьерын бүх шатыг дамжсан байв. 2011 онд уг намын даргаар сонгогдсон байлаа. Эцэг нь удирдаж байх үеэр намыг хэт барууны үзэл баримтлалтай, арьсны өнгөөр гадуурхагч, антисемит гэж тооцдог байсныг Марин Ле Пен өөрчлөхөөр ихээхэн чармайж одоо намыг барууны төвийн үзэлтэй болгон сонгогчдыг татаж чадлаа. Тэрбээр 2002, 2007, 2012 онуудын сонгуульд оролцжээ. Европын парламнтад анх 2004 онд сонгогдсон ба 2009 ба 2014 онуудад дахин сонгогджээ. Орон нутгийн сонгуулиар тэр Нор—Па-де-Кале, Иль-де-Франс, Па-де-Калегийн Энен-Бомон ы захиргааны зөвлөлийн гишүүнээр сонгогдсон байв.
Мусульманчуудын гудамжны мөргөлийг Дэлхийн II дайн үеийн булаан эзлэгдсэн хотуудын гудамжтай адитгасныхаа төлөө Европарламнтын гишүүний дархлалаа алдсан юм. Энэ хэргийг Лион хотын шүүх шүүсэн ба 2015 онд түүнийг зөвтгөн хэргийг хаасан байв.
Марин Ле Пен 2015 оны зургадугаар сараас Европарламентад хэт барууны намуудын Europe of Nations and Freedoms эвслийг толгойлжээ. Исламын улс бүлгийнхий толгойг нь аван цаазалсан хүмүүсийн зургийг Twitter-т тавьсан гэх хэргээр Нантерийн прокурор Марин Ле Пенд хэрэг нээн мөрдөн байцаалт явуулж байгаа.
Марин Ле Пен Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх бөгөөд тэрбээр улсын өрийн хэмжээг буулгах, ЕХ-ны сангуудад оруулдаг татварын хэмжээг буулгах, евро мөнгөнөөс татгалзахын төлөө байгаа юм. Гадаад бодлогодоо АНУ-аас хамааралгүй бодлого явуулах, НАТО-гоос гарах, Оростой хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө байгаа.
Марин Ле Пен хоёр ч удаа гэр бүл салсан. Эхний гэрлэлтээс (1995-2000) Франк Шоффруагийн гурван хүүхэдтэй. Хоёр дахь нөхөр нь (2000-2006) Эрик Иорио. 2009 оноос хойш Үндэсний фронтын дэд ерөнхийлөгч Луи Алиотай хамтран амьдарч байна.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 3 )
Хүн шүүмжлээд яах вээ өөрсдийгөө л хичээ орчуулж бичсэн байлгүй. Юм орчуулах чинь хэцүү
Гэр бүл 2 удаа салсан биш 2 удаа зохиосон юм биш үү. Төгөлдөр өөөө. Тэр За за гэгч минь ээ.Тэр үг үсгийн алдаа мадаг яахав. Та... одоо мөрдөж байгаа Төрийн бичиг болох Крилл үсгээрээ сэтгэгдэл бичиж байвал зүгээр юм уу даа. Ккк.
Aa Ya ya, yamar muu bichdeg yum be Tugulduruu, hajuud n aldaaa gej ih baina. Mongol helee sain suraa, uul n yum bichih bolomj baigaa bololtoi