Бразил 11,5 сая чичрэг өвчний вакцин захиалжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 27

Бразил улсын эрүүл мэндийн яам 11,5 сая чичрэг өвчний вакцин захиалжээ. 2000 оноос хойш тус улсад өвчний дэгдэлт ихэссээр байгаа юм.

Энэхүү өвчний 70 тохиолдол бүртгэгдсэнээс тус өвчны улмаас 40 хүн нас бараад байна. Ихэвчлэн Минас Жираис мужид дэгдэлт гарч байгаа бөгөөд 300 гаруй тохиолдол хянан шалгагдаж байгаа аж.

Урьдчилан сэргийлэх тарилгыг Минас болон бусад газар луу аялах хүмүүсд санал болгож байна.

Чичрэг өвчин нь шумуулнаас дамжиж үүссэн амь насанд аюултай өвчин юм.

Одоогоор “Минас Жираис” –ын амбан захирагч 180 хоногийн онцгой байдал зарлажээ. Мөн Минас мужийн хөрш болох Бразилийн хамгийн их хүн амтай муж Sao Paulo, Espiritu Santo, Bahia мужуудад тус тус гурван тохиолдол бүргэгдээд байгаа аж.

5.5 сая орчим вакцин чичрэг өвчний тохиолдол бүртгэгдсэн таван муж руу илгээгдчихээд байна. Үлдсэн зургаан сая вакцин тун удахгүй ирнэ гэж мэдээллээ.

Б.Энх-Уянга

Эх сурвалж: BBC  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top