Дональд Трамп цагаачлалын тухай зарлигт гарын үсэг зуржээ

2017 оны 01 сарын 28

АНУ-ын шинэ ерөнхийлөгч Дональд Трамп тус орныг зорин ирж буй цагаачидтай холбоотой зарлигт гарын үсэг зурсан байна.

“АНУ-д хэт даврагч исламчууд нэвтрэхгүй байх бүхий л шинэ арга хэмжээнүүдийг би авах болно” гэж Трамп мэдэгдсэн аж. Америкийн төрийн тэргүүн Батлан хамгаалахын шинэ сайдад Жеймс Мэттисийг батламжлах ёслолын арга хэмжээний үеэр энэхүү зарлигт гарын үсэг зуржээ.

Энэ бол цагаачлалын бодлогыг чангатгах талаар Трампын гарын үсэг зурж буй гурав дахь зарлиг юм байна. Тэрээр өмнө нь, Мексиктэй хиллэх хэсэгт хана барих тухай болон АНУ-ын дотоод дахь олон нийтийн аюулгүй байдлыг бэхжүүлэх зарлигуудад тус тус гарын үсэг зурсан билээ. 

Д.Мөрөн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top