Баасан гарагт Английн ерөнхий сайд Тереза Мей АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп нар хамтарсан хэвлэлийн бага хурал хийсэн. Тус хурлын үеэр хатан хаан Элизабет Трампт Их Британи улсад албан ёсны төрийн айлчлал хийх хүсэлт тавьсан хийгээд Трамп хүсэлтийг хүлээн зөвшөөрсөн явдалд талархаж буйгаа Тереза Мей илэрхийлсэн байна.
Урилгыг хүлээн авснаар АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчийг албан үүргээ авснаас хойш нутагтаа урьж буй анхны улс Британи болж байгаа юм. Төрийн айлчлалын тухай цухас дурдаад өнгөрсөн бөгөөд хэзээ, эзэн хааны гэр бүлийн хэдэн хүн уг айлчлалд оролцох тухай тодорхой мэдээллийг өгөөгүй аж.
Түүнчлэн ерөнхий сайд Тереза Мей Д. Трампаас , ноён ерөнхийлөгч өө, та хамгийн сүүлд лалын шашинтан орнуудын дүрвэгсдийг АНУ-д нэвтрүүлэхгүй хориг тавьсан, үр хөндөлтийн асуудлыг ч хурцаар гаргаж ирлээ. Энэ нь Британичуудын хувьд харанга дэлдээд байна. Биднийг гэртээ үзээд сууж буй Англичууд болон таныг АНУ-ын ерөнхийлөгч болсонд санаа зовж байгаа хүмүүст хандаж юу хэлэх вэ? Хэмээн асуухад Трамп тоймтой хариуг өгсөнгүй.
И.МӨНХЦЭНГЭЛ
Сэтгэгдэл ( 0 )