АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп тангараг өргөснөөсөө хойш анх удаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай утсаар ярьсан тухай Вашингтонпост сайт мэдээлжээ.
Доналд Трамп ойрын өдрүүдэд улс орны удирдагчидтай утсаар ярьж байгаа бөгөөд энэ удаад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай утсаар харилцан санал бодлоо солилцлоо.
Хоёр улсын төрийн тэргүүнүүд “Лалын улс” болон босогчдын бүлэглэлийг дарж, терроризмын эсрэг тэмцэх тухайгаа бямба гаригт ярилцжээ. Мөн Ираны цөмийн хөтөлбөр, Солонгосын хойг, Украины асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллахаар тохиролцсон байна.
Гэхдээ тэд хэзээ, хаана биечлэн уулзах нь тодорхойгүй байгаа юм.
Энэ тухай одоогоор “Цагаан ордон”-оос ямар нэгэн мэдэгдэл гаргаагүй байна.
Ерөнхийлөгч Д.Трамп нэг бус удаа ОХУ-тай харилцаагаа сайжруулах сонирхолтой байдгаа илэрхийлж байсан.
Үүнд Английн Ерөнхий сайд Тереса Мэй ОХУ-тай хэт ойр байх хэрэггүйг сануулжээ.
Б.Энх-Уянга
Эх сурвалж: Washingtonpost
Сэтгэгдэл ( 0 )