Кофены салбарын тэргүүлэгч Америкийн “Starbucks” компани ирэх таван жилийн хугацаанд 10 мянган дүрвэгчийг ажилд авна гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Хэдийгээр шинээр сонгогдсон Доналд Трамп цагаачлалын асуудалд хатуу байр суурийг илэрхийлж, түр хугацаагаар цагаачлалд хориг тавих талаар ярьж байгаа ч Старбаксын Ерөнхийлөгч Ховард Шульц үүнд эсрэг байр суурьтай байгаа гэнэ.
Ховард Шульц “АНУ-ын ажилчдын гол хүч цагаачдын нуруун дээр байдаг. Тэд яг л америк цэрэг шиг үнэнч ажилладаг. Трампын баримталж буй энэхүү бодлого томоохон компаниудын хувьд сайнгүй зүйл юм. Манай компанид ажиллаж буй маш олон цагаач иргэдийн амьдрал дээсэн дөрөөн дээр ирээд байна. Тиймээс энэ хэцүү цаг үед би ажилчдаа орхихгүй харин ч ирэх таван жилийн хугацаанд 10 мянган дүрвэгчийг ажилд авна” хэмээн мэдэгджээ.
О.Анир
Эх сурвалж: http://www.wdrb.com/
Сэтгэгдэл ( 0 )