Ирэх хоёрдугаар сарын 26-нд зохион байгуулагдах “ОСКАР”-ын наадамд өрсөлдөж буй “The Salesman” киноны найруулагч Иран эрд АНУ виз өгөхөөс татгалзсан байна.
Учир нь АНУ-ын шинэхэн Ерөнхийлөгч Доналд Трампын гаргасан аялал жуулчлалын хоригтой холбоотой гэнэ. Энэхүү хоригийн хүрээнд 120 хоногийг турш АНУ руу дүрвэгчдийг оруулахгүй болсон юм.
Өнгөрөгч баасан гарагч гаргасан энхүү хоригт Сири, Иран, Ирак, Ливи, Сомали, Судан, Йемен гэх мэт лалын улс орнууд багтаж байгаа ажээ. Иран найруулагчийн “ Тhe Salesman” киноны хувьд хар тугалгын үйлдвэрт ажилладаг залуу хосын тухай өгүүлдэг гэнэ.
Ираны найруулагч Асгар Фархади энэ талаар “Би дахин виз хүссэн өргөдлөө өгсөн. Надад тодорхой тайлбар өгөхийг шаардаж байна. Энэ бол кино урлаг” хэмээн ярьсан байна.
Харин Трампын энэхүү хоригийн талаар олон нийт “Энэ бол ялгаварлан гадуурхалт юм” хэмээн бичиж байгаа юм.
О.Анир
Сэтгэгдэл ( 1 )
Zuvuu naad iranuud chin bugdiig n nuutsaar sanhuujuulj bdag