НҮБ Донбассд гал зогсоохыг уриаллаа

2017 оны 02 сарын 01

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Украины зүүн хэсэгт үүсээд буй аюултай нөхцөл байдалд гүнээ санаа зовниж буйгаа илтгээд, сөргөлдөгч талуудыг нэн даруй гал зогсоохыг уриалсан байна. Мөн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүд Минскийн хэлэлцээрээр хориглогдсон олон хүмүүс, түүн дундаа энгийн номхон ард иргэдийн амь насыг ихээр хөнөөдөг зэвсгүүдийн ашиглалтад шүүмжлэлтэй ханджээ.

Сүүлийн хоёр өдөр Донбассын зөрчлийн гол галын шугам болох Ясиноватая суурин болон Авдеевка хотын район дахь  зэвсэгт мөргөлдөөний тоо улам өссөн байна. Нөхцөл байдал ийнхүү хурцадсанд Украины эрх баригчид салан тусгаарлагчдыг буруутгаад байгаа аж.

Харин Донецкийн бүгд найрамдах улсын зүгээс энэхүү зэвсэгт мөргөлдөөнийг Украины зэвсэгт хүчнийхэн анх эхлүүлсэн хэмээн мэдээлжээ. Украины хүчнийхэн цохилт амсаад буцаж байрлалдаа шилжсэн аж. 

Д.Мөрөн

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top