В.Путин: Гэр бүлийн гишүүнээ зодвол хорих ял онооно

2017 оны 02 сарын 01

Манай улсад өнөөдрөөс Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль хэрэгжиж эхэллээ. Харин ОХУ Гэр бүлийн хүчирхийллийн хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Тус улсын иргэн Марина болон хуультай холбоотой нийтлэлийг ВВС сайт оруулсныг орчуулан хүргэе.

Маринаг нөхөр нь өдөр болгон зодсоор байгаад жилээс илүү хугацаа өнгөрчээ. Оймсонд нь төмөр хийж хөлийнх нь өсгийг зүссэн сорви нь хүртэл байдаг аж. Ингээд болоогүй байрны хоёр давхрын цонхоор түлхэж унаган хавиргыг нь гэмтээсэн байна.

Оросын цагдаагийн газрын статистик тооцоогоор сард 600 орчим эмэгтэй гэр бүлийн хүчирхийллийн улмаас гэртээ амиа алдсан гэдэг аж. Харин зарим эмэгтэйчүүд одоо ч гэсэн айдас дунд амьдарч байгаа юм.

Марина хоёр давхраас унаад амьд үлдсэн ч тэргэнцэр дээр гурван сар суужээ. Гэсэн ч түүнийг үргэлжлүүлэн дарамталсаар байв. “Намайг тэргэнцэр дээр сууж байхад зоддог байсан” гэв. Одоо тэрбээр Москва хотын захад орших эмзэг эмэгтэйчүүдийн хоргодох газар амьдарч байна.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина  уу.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top